Сексийг “секси” болгох иогийн дасгалууд

Сексийн амьдралаа өөрчлөхийн тулд юу юугүй Камасутра судлахаас илүү амархан бас олон талын ашигтай арга нь иог юм. Доорх зөвлөж байгаа дасгалууд унтлагын өрөөнөөс гадуур хийх “ажлыг” чинь бүр ч халуухан болгох болно.

“The Journal of Sexual Medicine”-ийн хийсэн судалгаагаар бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус бүсгүйчүүд иогоор хичээллэж эхэлснээр сэрэл хурдан хөдлөх, өмнөхөөсөө хамаагүй сайхнаар дур тавих, дур тавьж чаддаггүй байсан нь өөрийгөө нээх гээд л ерөнхийдөө бэлгийн амьдралдаа идэвхитэй болж ирдэг гэдгийг нотолжээ. Үүний тулд дараах 10 дасгалыг хамгийн багадаа 7 хоногт 3 удаа хийгээрэй. Хэрвээ анх удаа хийх гэж байгаа, хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол тус бүрийнх нь бичлэгийг үзээд, дагаад хийж болно шүү.

1. “А” суулт (Upavistha Konasana)
Энэ дасгал нь либидо буюу бэлгийн дур хүсэл багатай бүсгүйчүүдэд тустай. Таазны хэсгээрх цусны эргэлтийг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлдэг учраас заавал хийж сурах дасгалын тоонд оруулаарай. Дэлгэрэнгүй зааварчилгаа хэрэгтэй бол (https://www.youtube.com/watch?v=I6KNKa3g-hU) ийшээ ороорой.


2. Мөрөн дээрх зогсолт (Salamba Sarvangasana) 
Мөрөн дээрээ зогсох дасгал нь сэтгэл санааг тайвшруулж, ядаргааг тайлж, хоолны системийг сайжруулж, зүрхэнд дасгал болж өгдөг болохоор “юун секс манатай” гэдэг бодол толгойноос чинь арчигдах болно. Дэлгэрэнгүй зааварчилгаа хэрэгтэй бол (https://www.youtube.com/watch?v=1OeRz62g5rw) ийшээ ороорой.


3. Хүүхдийн байрлал (Balasana) 
Эхийн хэвлийд байгаа хүүхэд шиг харагддаг учраас ингэж нэрлэжээ. Энэ дасгал нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, тайвшруулахаас гадна аарцагны хавьд байдаг мэдрэлийн цэгүүдийг цочроож сэргээдэг учраас сексийн үед чи илүү мэдрэмтгий байх болно. Дэлгэрэнгүй зааварчилгаа хэрэгтэй бол (https://www.youtube.com/watch?v=IZzHII2Jkm4) ийшээ ороорой.



4. Гүрвэл (Utthan Pristhasana) 
Таазны сунгалтыг сайжруулж, оюун санааг тайвшруулах ач холбогдолтой. Уртаар бас удаанаар амьсгалаа авч, гарга. Дэлгэрэнгүй зааварчилгаа хэрэгтэй бол (https://www.youtube.com/watch?v=Fnx-9CLxL1w) ийшээ ороорой.


5. Сахиусан тэнгэр (Supta Baddha Konasana) 
Сарын тэмдгийн үеэр энэ дасгалыг хийвэл өвчин намдаж, бие тайвширдаг. Ерөнхийдөө секс хийхэд сунгалт сайн байх чухал бөгөөд эдгээр иогийн дасгалууд нь сунгалтыг чинь сайжруулж, ядаргаа тайлдгаараа ач холбогдолтой юм. Дэлгэрэнгүй зааварчилгаа хэрэгтэй бол (https://www.youtube.com/watch?v=dyYnIAW7rVs) ийшээ ороорой.





6. Тагтаа (Eka Pada Rajakapotasana) 
Уян хатан чанарыг сайжруулж, бүх биеийн булчинг чангална. Тэр бүх булчинд бэлгийн амьдралд чухлаар нөлөөлөх хэсэг ч багтаж байгаа шүү, бүсгүйчүүд ээ. Дэлгэрэнгүй зааварчилгаа хэрэгтэй бол (https://www.youtube.com/watch?v=xLtiwdJMUNQ) ийшээ ороорой.

7. Гүүр (Setu Bandha Sarvangasana) 

Кегелийн дасгалтай адилхан нөлөөтэй. Таазны булчинг чангална. Мөн шээсний сувагт сайнаар нөлөөлдөг. Энэ дасгалыг тогтмол хийвэл дур ханах чадвар нэмэгддэг. Зурагт үзүүлсний дагуу хийгээд уртаар амьсгал авч, удаанаар гаргаад мөн нэг минут хийгээрэй. Дэлгэрэнгүй зааварчилгаа хэрэгтэй бол (https://www.youtube.com/watch?v=gOrxSOTxy8k) ийшээ ороорой.

Бүсгүйчүүд сексийн идэвхигүй байдлаасаа болж өөрийгөө эрчүүдэд ашиглуулж байна гэж бодох тохиолдол цөөнгүй байдаг. Секс бол хос хоёр бие биенээсээ ижилхэн таашаал авах зорриулалттайгаар бүтээгдсэн зүйл шүү дээ. Чиний аз жаргал чамаас өөрөөс чинь л шалтгаалах болохоор идэвхитэй бас өөртөө итгэлтэй бай. Өөрөө өөрийгөө хохирогчийн байранд битгий аваачаарай. Амжилт, хонгор уу даа!

Эх сурвалж: eruulmend.mn



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.