Хөх унжхаас сэргийлэх хөгжилтэй аргууд

Хүүхнүүд бидний бас нэгэн хүсэл бол хөхөө сайхан хэвээр хадгалж үлдэх билээ. Бид ямар нэгэн дасгал хийж, хөх унжхаас сэргийлсэн хөхний даруулгыг хэрэглэдэг шүү дээ. Ингээд уншигчиддаа хөгжилтэй боловч тус болох аргуудаас танилцуулъя. 

Хөхний товчноос агаарын бөмбөлөг уях. Сонсоход сонин санагдаж байна уу? гэвч энэ нь хямд бөгөөд боломжит арга юм. 



Хөхөө түлхэх. Мэдээж доошоо эгцээрээ харж хэвтэх нь энэ аргыг илүү үр дүнтэй болгодог. 



Үл үзэгдэгч нэгнээр хөхөө үргэлж дээш өргүүлж явах. Хөгжилтэй арга гэдгээ битгий мартаарай. 



Хөхний даруулга хэрэглэхгүйгээр тэгшхэн мод хүзүүнээсээ өлгөхөд хангалттай. 



Доошоо харж унтах хэрэггүй. Ер нь бүх талаараа харж унтах нь хөхийг аль ч тийшээ унжуулж, хэлбэрээ алдахад хүргэдэг. 



Өдрийн бүх цагт хөхний даруулгаа өмс. Шүршүүүрт орж байхдаа ч..



Дээс үсрэх, хөлөө өндөрт гаргаж гүйх, трамплейн зэрэг дээр удаан үсрэх нь хөх унжихад нөлөөлдөг. 



Гараа үргэлж дээш өргөж явах хэрэгтэй. Бусдад ямар харагдах нь бус та гоо сайхнаа хадгалж үлдэх нь чухал шүү дээ. 

















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zzz (103.26.194.18) 2016-03-29 11:09:46
(202.21.106.141) 2016-03-28 19:31:57