Нийслэлийн ”Улаанбаатар”болон хийлч Дэлгэрцэцэгийн Шинэ жилйин үдэш тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно
Нийслэлийн "Улаанбаатар" чуулга 2013 оны
өвөл цагийн нээлтийн концертоо 11-р дүгээр сарын 28,29-ний өдрүүдэд эхэлсэн билээ. Тэгвэл энэ сарын 20,21-нд 19.00 цагаас
үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох гэж байна.


Эхний концерт нь тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт байх гэнэ. Та нэг дороос олон жанрын дуу, хөгжим, бүжиг, циркийн үзүүлбэр үзэж, Гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг, "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, "Их монгол" этник групп, хийлч Дэлгэрцэцэг болон бүжгийн гайхамшгийг тольдон сонирхох боломжтой ажээ.

Дараагийн концерт нь Соёлын тэргүүний ажилтан, хийлч Дэлгэрцэцэгийн шинэ жилийн баярт зориулсан "Шинэ жилийн үдэш" тоглолт юм. Энэхүү тоглолтоос та бүхэн хийл хөгжмийн уран яруу, уянгалаг аялгууг таалан сонсож, шинэ жилийн баярын нэгэн үдшийг таатай өнгөрүүлэх болно.

Сонирхуулахад, хийлч Degi саяхан 12 сарын 9-нд ОХУ-ын Иркутск хотноо "Degi music" нэртэй концертоо амжилттай тоглоод ирсэн билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







