Өөрсдийн тоглосон дүрдээ дургүй жүжигчид
Алдар нэртэй болно гэдэг нэг өглөө орноосоо босоод өөрийн мөрөөдлөөр амьдрах хэрэг биш юм. Мэдээж маш их хөдөлмөр хүнийг алдартай, нэр хүндтэй болгодог. Үүнтэй нэгэн адилаар төсөөлж ч байгаагүй дүрд тоглож, өөрийгөө алдаршуулж чадсан жүжигчид дэлхийд гайхагдсан киноны дүрээ үзэн яддаг талаар хуваалцжээ. Хэдий ашиг авчрах ч тэдэнд үнэхээр таалагдаагүй байж болох юм.

Блейк Лайвли. Түүнийг алдарт хүргэсэн бүтээл бол телевизийн олон ангит "Ховч охин" кино билээ. Харин тэрээр энэ дүрдээ дургүй бөгөөд нэгэн удаа Allure сэтгүүлд өгсөн ярилцлагатаа: Үзэгчид кинонд дуртай боловч ийм хэн нэгэнд кокайн зарж, хэн нэгний найз залуутай унтдаг охины дүрд тоглоно гэдэг амаргүй байсан.

Меган Фокс. Жүжигчин бүсгүй "Хувирагчид" киногоор олноо танигдсан гэдгийг бид мэдэх билээ. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагатаа "Энэ дүр надад нэр алдар, мөнгө гээд бүх боломжит хаалгыг нээж өгсөн нь үнэн. Гэхдээ би тус кинонд гүйх эсвэл хашгирахаас өөрийг хийгээгүй" хэмээжээ.

Кейт Уинслет. Манай үзэгчдийн эртний танил сайхан бүсгүй "Титаник" киноны Рөүзийн дүрд дургүй гэхээсээ илүү үзэх бүртээ маш их гайхдаг гэнэ. Би өөрийнхөө хоолойг анх сонсоод "ээ бурхан минь" л гэж бодсон. Миний америк акцент хүртэл үнэхээр аймшигтай байсан хэмээн ярьжээ.

Роберт Паттинсон. Эдуард Каллины дүрээ үзэн яддаг. Тэрээр анх Харри Поттер цувралын дөрөв дүгээр ангид гарч ирсэн ч төдийлөн нэр хүнд олж чадаагүй юм. Стефани Мэерийн "Бүрэнхий" зохиолоос сэдэвлэсэн кинонд тоглосноороо түүнд байж болох бүхий л нэр хүнд ирсэн билээ. Мэдээж би кинондоо дургүй биш. Зохиолыг уншаад би Эдуардыг шууд л үзэн ядсан. Бурхан минь, тэр 108 настай хэрнээ зандан байсан шүү дээ хэмээн ярьж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






