Тэд болздог болсон уу?

Царайлаг поп дуучин Кети Перри "Бөгжний эзэн, Хоббит" зэрэг киногоороо алдартай жүжигчин Орландо Блүүм болздог болсон тухай гадны хэвлэлийнхэн шуугиж эхэллээ. Тэдний аль аль нь өмнө нь гэрлэж байсан юм. 


Тэд "Алтан бөмбөрцөг" наадмын дараах хүлээн авалтанд ихэд дотно харагдаж байсан бөгөөд хоёр бие рүүгээ учиртай харцаар харж байхыг нь хэвлэлийнхэн хэдийнэ олзолсон байна. Залуухан ганц бие залуус болзоход болохгүй зүйл үгүй гэж үзэх хүмүүс ч их байгаа ажээ. 


Дуучин Кети Перри өмнө нь англи гаралтай инээдмийн киноны жүжигчин Рассел Брандтэй гэрлэж байсан бол Орландо Блүүм "Викториа Секрет"-ийн халуухан сахиусан тэнгэр Миранда Керртэй гэрлэж нэг хүүтэй болсон билээ. 

-



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.