ХӨӨРХӨН төрхөөрөө олныг гайхшруулдаг одод
Тэднийг авьяастай хөдөлмөрч алдар хүндтэй гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрдөг ч тэдний хөөрхөн царай дэлхийг шуугиулж чадсан юм. Хэдийгээр өөр өөр улс орноос гаралтай ч гоо үзэсгэлэн гэдэг нэгдмэл ойлголт ажээ.

Song Hye Kyo. Солонгосын хамгийн хөөрхөн хүүхэн гэж хэлэгддэг. Түүнийг гоо сайхны компаниуд нүүр царайгаа болгохын тулд асар их мөнгө төлдөг.

Diane Kruger. Troy кинонд гоо хаадуудыг хооронд нь байлдуулдаг гоо үзэсгэлэнт хатны дүрд тохирох жүжигчин шалгаруулах пробонд хамгийн олон саналаар тэргүүлж шалгарсан Германы модел, жүжигчин.

Natalia Vodianova. Өргөн хөмсөгт Оросын гоо үзэсгэлэн бүсгүй бодит амьдрал дээр үнсгэлжингийн үлгэрийг амилуулсан юм. Тэр бага насандаа нэн ядуу буурай амьдарч байсан ч Английн өв залгамжлагч гүнгийн эхнэр болж 3 хүүхэд төрүүлсэн. Харин сүүлд Францын Louis Vuitton брэндийн өв залгамжлагчтай суусан билээ.

Monica Bellucci. Түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй царайтай гэдэгтээ маргах хүн гарахгүй биз ээ.

Scarlett Johansson. Шаргал үст сайхан Америк жүжигчин бүсгүй олон эрчүүдийн зүрхийг зүсчээ.

Sabina Altynbekova. Казакстанчууд түүнийг тоглолтыг биш царайг нь харах гэж воллеиболын зааланд цугладаг гэдэг. Азийн хамгийн хөөрхөн хүүхнүүдийн тоонд шалгараад байгаа.

Megan Fox. Яг үнэндээ түүнийг сайн жүжигчин биш зүгээр л төгс төгөлдөр царайтай гэж Америк залуучууд үздэг.

Cindy Crawford. Уруул дээрх мэнгэ, хөөрхөн төрхөөрөө загварын ертөнцөд цахиур хагалсан. Түүний царайг хэвлэж аваад ханан дээрээ хадаж мөрөөдсөн залуучууд сая саяараа байдаг.

Aishwarya Rai. Ертөнцийн миссээр шалгарсан Энэтхэгийн гоо үзэсгэлэн.

Cara Delevingne. Орчин цагийн хамгийн алдартай загвар өмсөгч. Түүний хөмсөг хамгийн сайхан нь түүний биеэ авч явах байдал нь хамгийн өвөрмөц.

Angelina Jolie. Төгс царай, төгс бие, төгс карьер, төгс гэр бүл, төгс зүрх сэтгэл. Дэлхийн хамгийн нөлөө бүхий гоо үзэсгэлэн.

Melissa Theuriau. Францын телевизийн сэтгүүлч Марокко гаралтай энэ бүсгүй нэг хэсэг YouTube-ийн сенсац болсон юм. Нэвтрүүлгийг нь биш царайг нь харах гэж дэлхийн өнцөг бүрээс эрчүүд сувгаа тохируулдаг.

Charlize Theron. Өмнөд Африкаас гаралтай Холливудын жүжигчин бүсгүй хөөрхөн царайтайгаа дүйцэхүйц авьяастай.

Irina Shayk. Татар цустай загвар өмсөгч бүсгүй дэлхийн хамгийн царайлаг хөл бөмбөгчин охид бүсгүйчүүдийн шүтээн Роналдо-гийн найз бүсгүй байсан билээ.

Penelope Cruz. Испани жүжигчин бүсгүйн хөөрхөн царай түүнийг хоромхон зуурын дотор Холливудын од болгосон билээ.

Barbara Palvin. Шинээр хүчтэй түрэн гарч буй Болгар загвар өмсөгч Justin Bieber Selena Gomez хоёрын салалтад буруутгагддаг. Түүнийг хамгийн хөөрхөн царайтай залуу загвар өмсөгчөөр тодруулаад байгаа.

Halle Berry. Хар арьст Холливудын жүжигчин бүсгүйн хайр сэтгэлийн сонголт нь дандаа халуухан эрчүүд байдаг. Тэдний дундаас хөөрхөн царайлаг хүүхдүүд төрж байгаа нь ойлгомжтой.

Jessica Alba. Өсвөр насныхан түүнийг хамгийн хөөрхөн гэдэг. Эгдүүтэй царайтай жүжигчин бүсгүй одоо 2 хүүхдийн ээж болсон.

Adriana Lima. Victoria"s Secret--ийн сахиусан тэнгэр, Бразилийн гоо үзэсгэлэн. Бурхан гэж байдаг бололтой.

Zhang Ziyi. Хятадын хамгийн хөөрхөн хүүхэнд тооцогддог. Азийн гоо үзэсгэлэнг барууныхан түүний царайгаар төсөөлдөг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







