Ирэх даваа гаригт “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг олгоно
“Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа буюу сар шинийн баярын өмнө 100, 200 мянган төгрөгийг олгодог. Энэ жил ч мөн цагаан сарын өмнөхөн буюу ирэх даваа гаригт “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг олгохоор болжээ. Одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгаад буй. Үүнтэй холбогдуулан нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлжээ. Хэрэв бичилт хийлгээгүй тохиолдолд мөнгийг нь өгөхгүй юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






