Нөхөртэйгээ секс хийх хүсэлгүй болчихлоо
Би нөхөртэйгээ хамт амьдраад 7 жил болж байна. Бид нэг хүүхэдтэй л дээ. Уг нь сексийн асуудлаас бусад зүйл маань тун сайн сайхан, аз жаргалтай амьдарч байна. Харин сексийн асуудлаас болж бид маргалдах болсон юм. Бараг сүүлийн 3- 4 жил сексийн маш идэвхгүй харьцаатай байлаа. Хүүхэдтэй болохоосоо өмнө бараг 2 жилийн өмнөөс ийм байдалтай байсан болохоор би салахаар шийдсэн юм. Гэтэл бурхан битгий гэсэн юм шиг би жирэмсэн болчихсон. Жирэмсэн болсноос хойш секс хийх шаардлагагүй байсан учраас бид хоёрын дунд ямар ч асуудалгүй сайхан байлаа. Харин төрөөд хүүхэд маань 1 ой хүрэхэд дахин асуудлууд гарч ирсээр... Сардаа нэг удаа заримдаа 2 сар болж байж секс хийнэ.

Секс хийхийг хүсэж байгаагаа илэрхийлж, гуйж, шаардаж, уурлаж үзээд амжилтыг олсонгүй. Өөрөө болохоор бэлгийн сулралтай холбоотой гэж тайлбарлаад байгаа юм. Эмчид үзүүлье гэхээр уурлаад халгаахгүй. Сүүлдээ би өөрөө секс хийхийг хүсэж байгаа хирнээ нөхөртэйгээ ойртох хүсэлгүй болоод байна. Нэг ёсондоо бид хоёрын дунд том ангал үүсчихсэн юм шиг л ... Ийм тохиолдолд яах ёстой вэ? Ямар нөхрөө хуурч, хүүхэддээ нүгэл хийлтэй биш. Тэглээ гээд салж хүүхдээ өнчрүүлэх ч хэцүү байна. Сахил хүртсэн юм шиг амьдрах таагүй санагдаж, секс хийхгүй удсанаас болж элдэв асуудлууд үүсээд байх юм. Надад тулгарсан асуудалд та бүхэн тусална уу?
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
byaraa
(122.201.31.251)
2016-06-21 22:39:06
Asuudaliig yaj shiideh ve bod mon sain yariuh heregtei
0
0
0
Хариулах
zay zaya
(124.158.88.47)
2016-04-13 16:45:53
Todorhoi yum bishv Mi bodloor nuhur chin gay yum bna
0
0
0
Хариулах
Butku ee
(202.9.41.90)
2016-04-11 23:26:11
Noxor chin esvel ijil xuisten
0
0
0
Хариулах
Sal sal butku
(202.9.41.90)
2016-04-11 23:25:18
Sal sal Noxor chin esvel ***** esvel oor xuntei
0
0
0
Хариулах







