15 настай охин яагаад эмнэлэгт хүргэгдсэнийг хараад та гайхах вий

15 настай нэгэн охин яаралтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Түүний энэ өвчин нь маш ховор төрлийнх бөгөөд генетикийн өөрчлөлтийн улмаар оношлогдоход төвөгтэй, юунаас болснийг олж мэдэхэд хэцүү байдаг аж.15 настай охин эмнэлэгт хүргэгдэхдээ жирэмсэн байсан гэж мэдүүлжээ.

Тиймээс магадгүй үүнээс болж байгаа байх хэмээн бодож хэд хоногийн турш дотор нь муухайрч, ходоод нь дүүрэн мэт таагүй мэдрэмж төрж байсан ч түргэн дуудаагүй харин хүчтэй базлалт өгсний дараа эмнэлэгт ирсэн байна.Эмч нар оношийг тодруулах гэж шаардлагатай шинжилгээ хийсэн ч оношийг тодруулж чадахгүй байлаа.Цаг хугацаа алдах тусам хүүхдийн амь насанд нь эрсдэлтэй байсан учир яаралтай хагалгаа хийж түүний биеэс 3кг орчим үс илрүүлжээ.

Тус өвчинг trichophagia буюу Rapunzel хам шинж гэж нэрлэдэг.Энэ өвчин нь сэтгэл санааны дарамт, гутрал, тайван бус байдалтай холбоотой гэнэ. Учир нь хүмүүс тайван бус үедээ үсээ амандаа хийж, долоож бохир нянгуудыг биедээ хуримтлуулсаар энэ өвчнийг тусч, түгжирч үхэх ч аюулд ордог байна.Харин эмчилгээний дараа өвчтөнг найз нөхөд гэр бүл нь сайн тусалж дэмжиж байх нь чухал аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.