ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ШАЛГАЛТ ХИЙНЭ

Техник технологийн дэвшил маш хурдтай хөгжиж буй өнөө үед оюуны өмчийн асуудал хурцаар яригдах болж. Иймээс Монголын оюуны өмчийн хороо Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн юм. Бусад орны хувьд энэ тал дээр аль хэдийнэ арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд манай улс тэдгээрийн хуулинд заагдсан үндэслэлийг судалж Монгол оронд тохирох эрх зүйн зохицуулалтыг хийж эхэлжээ. Ялангуяа интернэтийн орчин дахь оюуны өмч сүүлийн үед гол асуудал болоод байна. Манай урд хөршид Facebook, hi5, youtube болон монголын ямар ч сайт руу орох боломжгүй байдаг. Хятад ингэж интернэтээ хянадаг бол АНУ-д Холбооны мөрдөх товчоо нь хяналт тавьж байх жишээтэй. Харин манайд өргөтгөл домен нэр өгч байгаа найман компани байгаа. Тэдгээрээр дамжуулан сайтуудыг хянах боломжтой юм. Оюуны өмчийн газраас энэ улиралд багтаан бүх сайтуудад хяналт шалгалт хийж, зөрчилтэй байгаа газруудын үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авах юм байна. Хуулинд зааснаар тухайн иргэнийн цалингийн доод хэмжээ болох 140400 төгрөгийг зургаа дахин, аж ахуй нэгж байгууллагыг 25 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль ногдуулна гэж заажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.