Галт тэрэг ирэхийг хүлээж байхдаа хийж болох өгөөжтэй зүйлс
Бид галт тэрэгний буудал дээр ихэнхидээ яарсан, том цүнхэндээ түүртсэн, суух вагоноо хайсан хүмүүсийг харж суудаг шүү дээ. Тэгвэл цагийг дэмий өнгөрүүлгүйгээр үр өгөөжтэй зүйл хийхийг санал болгож байна.


Ном зохиол бичих: Ихэнхий алдартай зохиолчид галт тэрэгний буудалд эсвэл галт тэргээр зорчиж явахдаа зууны шилдэг бүтээл болсон зохиолуудаа бичсэн байдаг. Алдарт "Харри Поттер"-н зохиолч Ж.К.Роулинг ч мөн адил галт тэргээр явж байхдаа өөрийг нь саятан болгосон гайхалтай номын санааг олжээ.
Бизнесийн санаа олох: Олон олон хүнийг ажиглаж сууснаар та тэдэнд юу хэрэгтэй, юу хийвэл өөрт ч өрөөлд ч хэрэг болох зүйлийг олж болох юм.
Гадаад хэл сурах: Номоо гаргаад шинэ үг цээжилж, буудал дээр явж буй хүмүүсийн хийж буй үйлдлийг тухайн хэлээр бодож, өөртэйгөө ярих нь танд хэлний мэдлэгээ дээшлүүлэх таатай нөхцөл болно.
Нэвтрүүлэг сонсох: Та үзэх дуртай тв-ийн шоу эсвэл радиогийн нэвтрүүлгийг сонсон шинэ содон мэдээлэл авч болно.
Төлөвлөгөө гаргах: Та зорьсон газраа очоод юу хийж, ямар ажил амжуулж болохоо төлөвлөж болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





