Япон бүсгүйчүүдийн батга, нөсөө толботой тэмцдэг гэрийн арга

Ид шидийн мэт үр дүнгээ өгдөг нүүрний арьсыг залуужуулж, чангалах цагаан будааны маскийг санал болгоё. Цагаан будаа нь линолины хүчил болон скваленыг агуулдаг бөгөөд хүчтэй антиоксидантуудаар баялаг учраас коллаген боловсролтыг сайжруулдаг. 



Ер нь үрчлээ үүсэх гол шалтгаан бол коллаген дутагдсанаас үүдэлтэй, мөн насанд хүрэгчдийн хувьд дааврын өөрчлөлтт, буруу хооллолт, тамхи татах зэргүүдтэй холбоотой байдаг. Япон эмэгтэйчүүдийн шаазан шиг өө сэвгүй арьстай байдгийн нууц нь цагаан будааны тусгай маск хэрэглэдэгт оршдог.

Нүүрний арьсны асуудалтай хэсгийг чангалж, үрчлээ арилгах, гүн цэвэрлэж чийгшүүлэх зэрэг давуу талуудыг танд энэ цагаан будааны маск олгох аж.
Орц: 3 амны халбага цагаан будаа, 1 амны халбага сүү, 1 амны халбага зөгийн бал

Маск бэлтгэх арга:
1.Цагаан будаандаа бага зэрэг ус нэмж чанах ба будаа чанасан усаа асгахгүй байлгана. Чанасан будаагаа зөгийн бал, сүүтэйгээ хольж хутгахад өтгөн маск бэлэн болно.
2.Цэвэр, хуурай арьсандаа маскаа түрхээд бүрэн хатаалгүйгээр арилгаж, дараа нь будаа чанасан усаараа угаана.

3.Цагаан будааны уг маскийг 7 хоногт нэг удаа бэлтгэн нүүрэндээ тавьснаар гайхалтай үр дүнг нь мэдэрнэ. Цагаан будаа нь арьсыг зөөлөн, чийглэг болгохоос гадна нөсөө толботой тэмцэж, нүүрний арьсны цусны эргэлтийг сайжруулдаг. Цагаан будаанд агуулагдах антиоксидантууд нь үрэвслээс сэргийлээд зогсохгүй хэт ягаан туяаны улмаас арьсанд үүссэн нөсөө толбо, сэвхийг арилгах чадвартай.

Эх сурвалж: Ugluu.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Goo (221.149.73.213) 2016-05-10 21:59:27
Zovolgoog heregjuulnee negent manaid ter chiig bas iddeg yuman bhgui ch gelee ene maskig duugaal turhdeg boliii
Soongo (103.229.121.189) 2016-05-08 07:25:04
Хоёр санал бичсэн хүмүүстэй санал нэг байна аа Хамгийн гол нь агаар нь үнэхээр мундаг чийгшилттэй байдагтай шууд холбоотой Гэхдээ яахав энэ маскны хувьд сонирхсон хүн байвал хэрэглэхэд нэг их хортой зүйл үгүй мэт байна дөө Цагаан будаа л юм байна
Uhamsar (202.21.106.164) 2016-05-08 01:55:39
Yu ch turhehgui sar bolj bhd l nuur gylalzaad l baisandaa Ypon Solongosuudiin nuuts yrduu l agaariin chiig shuu dee Hungun zuv hool
зочин (202.179.31.11) 2016-05-08 01:28:27
Тэр болгоныг хийгээд байж болохгуй ш дээ япончуудын будаа нь хуртэл биднарын хэрэглэдэг будаанаас өөр ш дээ амьдрач байгаа орчин нь хуртэл чийгтэй яасан ч адилгуй