Ялалтын парадад анх удаа эмэгтэйчүүд жагсана
2016 оны тавдугаар сарын 9-ны Улаан талбайд болох парад ямар болох вэ? Оросын цэргийн сүл хүчийг харуулах жагсаалд ямар техникууд явж, ямрыг нь үзүүлэхгүй вэ?
Агуу эх орны дайнд ялсны 70 жилийн ойн парад нь жилийнхээ гол үйл явдлуудын нэг байсан билээ. Уг парад нь тэгш ойн баяр гэдгээрээ ч биш, цэргийн зэвсэглэлийн шинэ ирээдүй гэж болох техникууд буюу “Армата” танк, “Бумеранг” гэх шинэ хуягтууд, “Коалиция-СВ” гэх их буу болон бусад шинэ техникийг харуулснаар үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ жилийн парадад тийм цар хүрээ байхгүй, гэхдээ өөрийн гэсэн онцлогтой байна хэмээн Хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал Олег Салюков өмнө нь мэдээлсэн юм. Ингээд юу болох талаар хамтдаа сонирхоод үзье.
Батлан хамгаалах яамны танилцуулснаар, Улаан талбай дахь 143 дахь цэргийн парадад арав гаруй мянган цэргийн албан хаагч оролцоно. Ялалтын ойг илгэх тоогоор буюу 71 онгоц, нисдэг тэрэг байх юм. Өөр 30 агаарын хөлөг бэлтгэлд байгаа. Парадад бараг 200 орчим цэргийн техник, зэвсэглэл жагсах гэнэ.

Уламжлалын дагуу москвагийн цагаар 10.00-т Кремлийн цамхагийн цагийн дуун дор эхэлнэ. 1945 онд Рейхстаг дээр мандуулсан Ялалтын тугийг Преображенскийн харуулын хорооны цэрэг Кирилл Васильев барьж явна. Парадыг Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу хүлээн авна.
Бүсгүйчүүд ба «Арбалетууд»
Хуурай замын цэргийн командлагчийн амлаад байсан онцлог нь явган жагсаалд байх ажээ. Суровын болон Нахимовын сургуулийн сурагчдын уламжлалт жагсаалаас гадна Онцгой байдлын яам болон Холбооны аюулгүй байдлын газрын цэргийн албан хаагчид жагсах ажээ.
Анх удаагаа эх орны ахмадууд ба зочдын өмнүүр эмэгтэй цэргийн албан хаагчдын суман алхах юм.








