Хлое Морец Брүүклин Бекхэмтэй үерхдэг гэдгээ баталлаа
Жаахан охин байх үеэсээ өөрийн авъяасыг нээж дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөх болсон жүжигчин Хлое Морец дэлхийн хамгийн алдартай хосууд болох Дэвид Бекхэм ба Викториа нарын ууган хүү Брүүклин Бекхэмтэй үерхдэг талаараа онцолжээ.


Өмнө нь тэднийг цэцэрлэгт хүрээлэнгээр тэшүүрээр гулгаж, хамтдаа зугаалж буй зургууд нь цахим ертөнцөөр тархсан ч тэд харилцаагаа үгүйсгэж байсан удаатай. Тэр ч бүү хэл Хлое "Брүүклийн бид хоёрт хайр дурлалын харилцаа байхгүй. Түүнтэй байхад яг л жаахан дүүтэйгээ байгаа юм шиг байдаг. Би мэдээж хүүхдэд хайртай" хэмээн хэлсэн удаатай. Тэгвэл энэ удаад тэд үерхлээ баталж хамтдаа авахуулсан зургаа инстаграм хуудсандаа тавьж жаргалтай байгаагаа ч зарлаад амжжээ.



Брүүклин Бекхэм өөрийн инстаграм хуудсанд "Өнгөрсөн шөн хайрттайгаа" гэх тайлбартай Хлоеийн зургийг нийтэлсэн байна. Хлое ч өөрсдийн харилцааны талаар үнэнээ хэлсэн бөгөөд тэд болздог болоод багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







