Японы гоо үзэсгэлэн-Коюки Като


Японы загвар өмсөгч, алдарт жүжигчин Коюки Катогийн тухай танилцуулж байна. Түүнийг “The Last Samurai” буюу “Сүүлчийн самурай” кинонд тоглосноор нь уншигчид маань мэднэ. Тэрээр Японы Канагава хотод 1976 оны 12-р сарын 08-нд төрсөн. Загвар өмсөгчийн карьераа 1995 оноос буюу 19 настайдаа эхэлсэн байна. Мөн тухайн үеэс японы телевизийн олон ангит кинонд тоглосноор эх нутагтаа олны танил болох гараа нь эхэлжээ.

Коюки телевизийн шоу болон сонин сэтгүүл, мэдээллийн бусад хэрэгслээр байнга гардаг бөгөөд япон эмэгтэйчүүдийн сонгодог дүр төрх гэж тооцогддог. Мөн японы электрон барааны Panasoniс компанийн сурталчилгаанд тоглох удаан хугацааны гэрээ хийсэн байна.

Түүнд алдрын титмийг авчирсан хамгийн анхны олон улсын хэмжээний кино дүр бол “Сүүлчийн Самурай”-н Така юм. Гол дүрийн Nathan Algren-д тоглосон алдарт жүжигчин Tom Cruise-тэй хамтарсан нь жүжигчин бүсгүйг дэлхий даяар таниулсан билээ. Мөн тэрээр “The Last Vampire” хэмээх адал явдалт кинонд солонгосын жүжигчин Jun Ji-Hyun-тай хамтран тоглосон ба энэ кино нь мөн олон улсын хэмжээнд ихээхэн амжилт олсон бүтээл болсон юм.

а

Коюки “Kamui Gaiden” хэмээх кинонд хамтран тоглосон японы жүжигчин Kenichi Matsuyama-тай гэрлэж хуримаа хийжээ. Алдарт хосуудын анхны хүүхэд саяхан 2012 оны 01-р сарын 05-нд төрж үзэсгэлэнт Коюки ээж болсон байна.

f

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.