Бөх унтахад гадил туслана

Та шөнө нэг л тух муутай унтаад байна уу? Шөнө дунд сэрж, эргээд унтах гэхээр нойр хүрэхгүй хөрвөөсөөр байтал ажлын цаг дөхөж орноосоо босох цагтай нүүр тулсаар байгаа бол доорх мэдээллийг уншаарай. Нойрондоо муудсан, шөнөдөө тухгүй хонож, үүнийгээ дагаад тархи, мэдрэлийн систем муудах ч тохиолдол байдаг. Нойргүйдэх, унтсан ч бөх биш амархан сэрдэг хүмүүс ихэнхидээ нойрны эм уух аргыг өргөн хэрэглэж байна. Хамгийн эрүүл аргаар биеийг амрааж таныг бүхэл шөнийн турш тайван нойрсуулж чадах эмгүй агыг хэрэгжүүлээд үзээрэй.  



Танд хэрэг болох зүйлс: 

-  1 ширхэг гадил 
-  1 жижиг аяга цэвэр ус 
-  Чимх синнамон

Эхлээд гадилын хоёр үзүүрийг хэрчиж авна. 



Гадилаа усандаа хийгээд зөөлөн гал дээр 10 минут буцалгана. 



10 минут буцалгасны дараа чимх синнамоноо хийгээд хэсэг хугацаанд таглаад орхи. Орондоо орхын өмнө уугаарай. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
tumee (49.0.161.245) 2016-08-13 18:14:57
cinnamon gej haana bdag ed be