Шаржигнуур пирошки хийж сурцгаая
Аманд ороод л бутардаг, амттай зөөлхөн, салахын аргагүй, сайхан пирошки. Том хүн гэлтгүй хүүхдүүд тун дуртай. Хичнээн идсэн ч уйдамгүй, хийчихсэн байхад байн байн бодогдоод л . Энэ их гоё болдог үнэхээрийн амттай жор тул та заавал хийж үзээрэй
Зуурмагны орц:
-Сүү 450 мл
-Дрож 15 гр
-Гурил 800 гр
-Давс 15 гр
-Элсэн чихэр 60 гр
-Өндөг 3 ширхэг (С1 хэмжээтэй)
-Масло 60 гр
Зуурмаг бэлдэх арга:
Сүүгээ бүлээсгээд дрож бага багаар хийж уустал нь хутгана. Гурилаа шигшээд дээр нь давс, элсэн чихэр нэмж хутгаад өндөг болон сүүтэй дрожоо хийгээд сайтар холиж зуурна. Зуурсан гурил дээрээ тасалгааны хэмд байсан масло хайлуулалгүй хийж жигд болтол нь сайтар нухаад гурил зуурсан савандаа хийж таглаад 2 цаг амраана.
Жич: Сүүгээ хэт халааж болохгүйг анхаарах. Ус огт орохгүй. Сүү, гурил, өндөгийг заасан хэмжээнд бэлдвэл зуурмаг маань яг сайхан таардаг байгаа. Зуурсан гурилаа нухахдаа хэт их хуурай гурил цацахгүй байх хэрэгтэй. Учир нь хуурай гурил их хэрэглэх тусмаа зуурмаг маань хатуу болох талтай. Маслотой тул учиргүй наалдаад байхгүй.

Сүүгээ бүлээсгээд дрож бага багаар хийж уустал нь хутгана.

Гурилаа шигшээд дээр нь давс, элсэн чихэр нэмж хутгаад өндөг болон сүүтэй дрожоо хийгээд сайтар холиж зуурна.

Зуурсан гурил дээрээ тасалгааны хэмд байсан масло хайлуулалгүй хийж жигд болтол нь сайтар нухаад гурил зуурсан савандаа хийж таглаад 2 цаг амраана.

2 цагийн дараа гурил хөөсөн байдал

Гурвалжин будаагаа сайтар угаагаад буцалсан халуун усанд дэвтээж болгоод илүүдэл усыг нь шүүгээрэй. Эхний хийсэн усанд бүрэн болохгүй бол усыг нь шүүж байгаад дахин нэг удаа буцалсан халуун ус хийж болгоорой. Эсвэл будаа агшаагчинд агшааж болгосон ч болно

Үхрийн махтай шанзны орц:
-Үхрийн машиндсан мах 500 гр
-Гурвалжин бор будаа 100 гр
-Сонгино 1 том (150 гр)
-Саримс 3-4 хумс
-Давс
-Нунтаг хар перец
-Ургамлын эсвэл оливын тос
Хийх арга:
Гурвалжин будаагаа сайтар угаагаад буцалсан халуун усанд дэвтээж болгоод илүүдэл усыг нь шүүгээрэй. Эхний хийсэн усанд бүрэн болохгүй бол усыг нь шүүж байгаад дахин нэг удаа буцалсан халуун ус хийж болгоорой. Эсвэл будаа агшаагчинд агшааж болгосон ч болно;)
Сонгиныг буузных жижиг татаж, саримсаа бяцлана.
Хайруулын тавагт тос халаагаад сонгино, саримсыг чимх давс, хар перецтэй шаргалттал хуураад дээр нь машиндсан мах хийж болгоод дэвтээсэн будаа нэмээд шөлгүй болтол нь сайтар хутгаж хуурна. Давсыг өөрсдийн амталгаанд тохируулан тааруулаарай. Машиндсан мах бага байсан тул гурвалжин будаагаар арвижууллаа.

Карритай шанзны орц:
-Тахианы цээж мах 200 гр
-Төмс 300 гр
-Лууван 150 гр
-Сонгино 150 гр
-Саримс 3-4 хумс
-Нунтаг карри 15 гр
-Нунтаг улаан халуун перец 1 х/х (хийхгүй байсан ч болно)
-Томатны кетчуп 2 х/х
-Давс
-Ургамлын эсвэл оливын тос
Хийх арга:
Тахианы цээж мах, төмс, лууван, сонгиныг буузны мах шиг жижиг татаад саримсаа бяцлана. Хайруулын тавагт тос халаагаад сонгино саримсаа чимх давстай хуураад дээр нь тахианы мах, төмс, лууван, бусад бүх амтлагчаа хийгээд 100 мл ус хийж сайтар хутгаад зөөлөн гал дээр болгоно. Давсыг өөрсдийн амталгаагаар тааруулаарай. Шөл өтгөрч ширгэсэн байх ёстой.

Карритай шанз бэлэн болсон байдал

Үхрийн махтай шанз бэлэн болсон байдал

Ингэж чимхээд доош нь харуулж бага зэрэг дарна.

Чимхээд хөөлгөж буй байдал.

Шараад л бэлэн болно доо. Тун амттай шүү. Сайхан хооллоорой

Эх сурвалж: U CooK 4 U постоос

Эх сурвалж: U CooK 4 U постоос
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Handa
(103.229.122.32)
2017-11-29 01:31:59
Suharndaa onhruulne bizdee Chimhcheed shuud onhruuleed sharhimuu
0
0
0
Хариулах







