Тэр төгс эмэгтэй болжээ

Шинэ цагийн үнсгэлжин, ялдам хоолойтой Диснейн од охин жинхэнэ эмэгтэй хүн болжээ. Уран бүтээл, хувцаслалт, нүүр будалт гээд бүхий л зүйлээрээ бусдын харцыг эрхгүй татдаг болсон байна. Дуучин Жастин Бибертэй багагүй хугацааны туршид болзож аз жаргалтай байсан хэдий ч нэг л өдөр Жастины хууралтаас болж тэд хоёр тийшээ болсон. 


Хайртай залуугаасаа салсан ч тэр толгой гудайлгүй уран бүтээлээ шаргуу хийж, өнгө төрхөө өөрчлөн гайхалтай эмэгтэй болж буй гэдгээ баталсаар явна. Тэрээр саяхан торонтод болж өнгөрсөн шоуны үеэр харц унахгахгүй байхын аргагүй хувцастай ирсэн аж. Цээж хэсгийг жинсээр хаасан торон цамц түүнийг улам халуухан бөгөөд эрч хүчтэй харагдуулж байжээ. Үсээ энгийн үеийнх шиг шууж, хэт их биш тохирсон нүүр будалттайгаар хүрэлцэн ирсэн Селена өөрийгөө төгс эмэгтэй болсон гэдгээ энэ удаад дахин баталлаа. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.