“Элэг” хэлбэрийн таргалалт (элэгний өөрчлөлтөөс үүсэх таргалалт)
Элэг нь баруун хавирганы цаана байрлах 1.5кг жинтэй эрхтэн бөгөөд хорыг шүүх, хоол боловсруулах үүрэгтэй хамгийн том дотор эрхтэн юм. Элэг хэлбэрийн таргалалттай хүмүүс нарийхан шилбэтэй, гэдэс хэвлий хэсгийн өөхлөлттэй байдаг ба асцит буюу хэвлийд шингэн хуримтлагдах хам шинжээр өвдсөн байдаг.

Учир нь ийм төрлийн таргалалттай хүмүүс гэдэс ихтэй, үүнийгээ өөхөн тарга хэмээн андуурдаг, үнэндээ бол тэдний өөхлөлтийн үзүүлэлт бага байдаг. Жишээ нь 120 кг жинтэй бөгөөд гэдэс хэсэгтээ овор ихтэй байвал тэр жингийн ихэнх нь усархаг шингэн байдаг гэсэн үг юм. Заримдаа илүүдэл жин нь өөхлөлттэй холбоогүй байдаг.
Эрүүл хүний хувьд дааварын нөлөөгөөр өглөөгүүр цусан дах сахар ихэсэж, шөнө нь тогтвортой байдаг. “Элэг” хэлбэрийн таргалалттай үед өглөөгүүр цусан дах сахарын хэмжээ бага, харин бусад үед ихэсдэг. Тиймээс ийм төрлийн таргалалтай хүмүүсийн хоол боловсруулалт муу, хоол идэсний дараа гэдэс дүүрэх, шар хөөрдөг нь ходоодны хүчил сул байдагтай холбоотой. Энэ нь хоол бүрэн шингэдэггүйгээс өтгөн гарахдаа муу бөгөөд бие махбодь нь шим тэжээл, энергийн дутагдалд орсны улмаас нүүрс усны агууламжтай хүнсийг ихээр хэрэглэхэд хүргэдэг.
Түргэн хоол, спиртийн төрлийн бүтээгдэхүүн, шарсан, хайрсан хоол, газтай ундаа хэрэглэх нь “Элэг” хэлбэрийн таргалалтын гол идэвхжүүлэгч хүчин зүйл болдог. Тиймээс ийм таргалалтай хүмүүс элгээ хоргүйжүүлэхийн тулд жимс, ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
"Элэг" хэлбэрийн таргалалтын шинж тэмдэг:
- Өглөөгүүр толгой тархи манарах
- Гэдэс цүдийх
- Хоол идсэний дараа хэхрэх, гэдэс цүдийх
- Гэдэс түгжрэх, шамбарам болох
- Амьсгал эвгүй үнэртэй болох
- Баруу мөрний хэсгээр өвдөх, хөшиж хатуурах
- Баруун дал, нурууны дээд хэсгээр хөшиж өвдөх
- Хавирганы доод хэсгээр овойж өөхлөх
- Баруун хавирганы цаад хэсгээр битүү, дүүрэн мэт мэдрэгдэх
- Өглөөгүүр ууртай, дүнсгэр болох
- Шөнийн цагт хөл халуу шатах
Монголчуудын таргалалтийн дийлэнх хэсгийг бөөр, бамбай булчирхай, өндгөвч, элэгний өөрчлөлтөөс шалтгаалсан таргалалт эзэлж байна. Тиймээс эрүүл бас гоё харагдахын тулд биедээ тогтмол анхаарал тавьж, энэ талаар илүү их уншиж судалж байх хэрэгтэй.
Манай YOGI TEA брэндийн цайнууд нь эрүүлжүүлэх үйлдэлтэй Аюурведийн анагаах ухааны жор, эмийн ургамлуудаар хийдэг. 5000 жилийн түүхтэй Аюурведийн анагаах ухаан бол Монгол, Түвд, Хядад, Грекийн анагаах ухааны үндэс бөгөөд хүний биеийг хамгийн үр дүнтэйгээр, зөвхөн шинж тэмдгийг бус харин тухайн өвчнийг үүсгэж байгаа шалтгааныг эмчилснээр бүрэн эрүүлжих боломжийг олгодог.
Зөвхөн эрүүл байж зөв жинтэй, зөв галбиртай болдгыг анхаараарай. Эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд жингээ хасах, турах тал дээр бүү санаа зөв, хамгийн гол нь эрүүлжээрэй, тэгсэн цагт илүүдэл жин, таргалалт аяандаа алга болдог гэдгийг хэлье.
Эцэст нь хэрэв та элэгний өөрчлөлттэй, үүнээс шалтгаалсан таргалалттай гэж үзэж байвал манайд элэгийг хоргүйжүүлж, анагаах үйлчилгээтэй цайнууд байгаа. Жишээлбэл Licorice, Licorice with mint, Detox, Detox with Lemon гэх мэт 40 гаруй төрлийн дорно дахины уламжлалт эмчилгээний цайнууд бий.
Бидэнтэй холбох хаяг:
Гранд плаза 12 давхарт 1203 тоот. YOGI TEA Showroom
www.yogitea.mn
Утас: 8080-7272
Facebook: Yogi Tea Mongolia
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







