Үзэсгэлэн гоо ба жонон бүтээлийн бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд
Сэтгэлд хоногшсон ялангуяа 1990-ээд оны залуусын сэтгэлд тодхон үлдсэн бүтээлийн нэг бол яахын аргагүй "Үзэсгэлэн гоо ба жонон" хүүхэлдэйн кино юм. Эх зохиолоос сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино ирэх 2017 онд нээлтээ хийхээр зэхэж байна. Гол дүрд та бидний эртний танил Харри Поттер цувралын гол дүр царайлаг жүжигчин Эмма Уотсон тоглосон аж.

Шинэ гарах кинотой холбогдуулан анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Беллэд дуу оруулсан жүжигчин Пейж Охайра жононгийн үхдэг хэсэгт нэн сэтгэлээсээ уйлсан.
Жонон бол уг хэрэгтээ ханхүү шүү дээ. Тэгвэл ханхүүгийн нэрийг Адам гэдэг байжээ. Гэвч тус бүтээлд Адам нэрийг нэг ч удаа дурдаагүй байдаг.
Цайз доторх баримлууд бүтээлийг болоод ордонгийн дотор хэсгийг улам гоё болгож өгсөн гэж үздэг.

Бокс оффисоос 100 сая долларын ашиг олсон анхны хүүхэлдэй кино юм.
Эх зохиолд муу талын дүр болох Гастон цайзын дээврээс унахын өмнө хөлөө хугалдаг.
Эргээд хүн болно нэртэй киноны дуу нь анхны хувилбар дээр ороогүй байсан ба 2002 оны Броадвейн тайзны шоуны үеэр дуулагдсанаар хүүхэлдэйн кинонд тус дууг нэмж оруулсан байна.
Үзэсгэлэн гоо ба жонон хүүхэлдэйн киног 1946 онд дэлгэцнээ гарсан францын ижил нэрт киноноос сэдэвлэн бүтээжээ.
Зохиол бэлэн болж зураг эхэлтэл тус хүүхэлдэйн киноны эх зохиолыг 200 гаруй удаа шинэчлэн бичсэн.
Киноны сүүл хэсэгт гарах Белл ханхүү хоёрын бүжгийн хэсгийг "Нойрсож буй гүнж" хүүхэлдэйн киноны бүжгийн хэсгээс хуулбарлажээ.

Үзэсгэлэн гоо ба жонон хүүхэлдэйн киноны хятад хувилбарт жононгийн дууг Жеки Чан оруулсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







