Скарлет Йохансон хөл хүнд болжээ



Холливудын жүжигчин бүсгүй  Скарлет Йохансон хөл хүнд болжээ. “TMZ” сайтад мэдээлснээр Скарлет Йохансон таван сартай жирэмсэн аж.

Түүнчлэн Скарлет Йохансон өнгөрсөн ням гарагт болсон 86 дахь удаагийн Оскар наадмын шоунд оролцоогүй нь хөл хүнд болсонтой нь холбоотой хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Өдгөө 29 настай Скарлет Йохансон сэтгүүлч мэргэжилтэй, Франц залуу Ромайн Дауриактай зургаан сарын өмнө сүй тавьж байсан юм. Гэхдээ Скарлет “People” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хараахан хуримын төлөвлөгөө гаргаагүй байгаа хэмээжээ.

Скарлет Йохансон 2008 онд Райан Рейнолдстой гэр бүл болсон боловч тэд гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан юм.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.242.238) 2014-03-04 17:29:39
энэ хүүхний уруулыг харахаар сэжиг хүрээд байдий