Рианна гоо сайхныг бүтээж байна
Барбадос гаралтай алдартай дуучин бүсгүй өөрийн нэрийн үнэртэнг худалдаанд гаргахаар зэхэж байна. Саяхан шинэ үнэртэй усны сурталчилгааны зураг авалтанд орсон байна. Түүний гаргаж буй үнэртэнг "маш тачаангуй" хэмээн нэрлэж болох аж.



Дуучин бүсгүй өөрийн нэрийн үнэртэй усыг "Crush" хэмээн нэрлэсэн бөгөөд дотроо ягаан сарнай, бергамот лийр, мандарин, ягаан чинжүүний үр зэргийг шингээсэн байна. Мөн дуучин Рианна тус үнэртэй усны савны хийцийг өөрөө гаргасан гэнэ. Хэмжээнээсээ шалтгаалаад 20-60 долларын үнэтэйгээр macys.com сайтаар энэ оны найман сараас худалдаанд гарахаар болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







