Нярай болон бага насны хүүхдийн амьсгал боогдон хахах үед авах арга хэмжээ

Хэрэв таны хүүхэд амьсгалж чадахгүй болсон тохиолдолд та хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ? Бидэнд анхны тусламжийн мэдэгдэхүүн байдаг боловч яг сайн хийж гүйцэтгэж чадах эсэх нь эргэлзээтэй. Хүүхдүүд гадны нөлөөнд өртөхдөө хамгийн хялбар байдаг. Тиймээс та  хүүхэд хахсан үед авах арга хэмжээг сураад аваарай

Нярай хүүхдийн амьсгал боогдох үед

Ихэнхдээ нярайд амьсгал боогдох нь эх сүүгээ буруу хөхүүлснээс болдог. Хүүхдээ хөхүүлэх үедээ буруу байрлалтай хэвтүүлэх мөн сүү маш ихээр гарч байгаа үед тасалж өгөөгүйгээс болж хүүхэд хэт их сүү залгихдаа амьсгал авч чадахгүй хахаж цацдаг. Тиймээс  Энэ нөхцөлд хүүхдэд туслах хэдэн аргууд байдаг.


Хуухдийг гар дээр толгойг нь уруудуулан байрлуулж нэг гараараа толгойг нь барин нөгөө гараараа хавилганы доод хэсэгт 5 удаа дараарай. 

Хүүхдээ өвөр дээрээ доош нь харуулан толгойг нь уруудууулан хэвтүүлнэ. Нэг гараараа доогуур нь барьж нөгөө гараараа толгойоос нь мөрлүү 5 удаа гулсуулна. 

5-с доош насны хүүхэд амьсгал боогдох үед


Хүүхдийн хоолойд тээглэсэн юмыг гаргахын тулд гараагаа ар нуруун дээр нь хүчтэй 5 удаа цохь. 
Хүүхдийг нуруугаар нь биеэндээ наан,  хоёр гараараа бэлхүүснээс нь тэврэн, 5с доошгүй удаа дээш доош огцом биерүүгээ шахаж хахсан зүйл гарах хүртэл үйлдлээ давтан хийнэ. 


Хэрэв хуухдийн хахсан зүйл гарсны дараа хүүхэд ухаан алдсан бол  хиймэл амьсгаа болон зевхен массаж хийх хэрэгтэй. 


Хүүхдээ нэг дор аманд нь их хэмжээний хоол хүнс хийхгүй  байхыг заа.
Тэднийг албадан бүү хоолло. 
Хүүхэд явж байхдаа, эсвэл хөдөлгөөнт тээврийн хэрэгсэлд хоол идэж, ууж болохгүй.
Тэд хооллож  байх үед өөр зүйлд анхаарлыг нь бүү хандуул

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.