Өдөр тутамд хэрэг болох 15 санаа
Бидний өдөр тутамд их , бага гэхгүй асуудлууд тулгарч байна. Энэ удаад хүн бүрт хэрэгтэй 15 заль мэхийг хүргэж байна. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
Өмдны хэмжээгээ хэмжих
Дэлгүүрээс өмд худалдан авахдаа өмсөж үзэхгүйгээр авах хоёр арга бий. Нэг нь хүзүүндээ гинж зүүх мэт барьж үзэх. Энэ үед хоёр үзүүр нь нийлж байх учиртай. Хоёрт гараа атгаад тохойгоороо нугалан хэмжиж үзнэ. Хэрвээ зурган үзүүлсэнчлэн таарч байвал таны биед тохирох размер байна гэж ойлгож болно.

Хувцасаа үрчийхээс сэргийлэх
Хувцасаа индүүдсэн даруйдаа өлгүүрт өлгөөд чийг нь гарсны дараа өмсөөрэй

Хэрвээ индүү байхгүй бол хувцасаа угаагаад өлгүүрт өлгөж хатаагаарай

Гутал цэвэрлэхэд цонх цэвэрлэгч шингэн тусална
Хэрвээ танд лакан гутал, цүнх байдаг бол энэ арга тус болно. Тоосонд дарагдаж өнгөө алдсан лакан эдээ цонх цэвэрлэгч шингэнээр арчиж цэвэрлэвэл шинэ мэт гялалздаг

Богино түрүүтэй гутал дээр жинс өмсөх гэж байгаа бол ...
Ийм тохиолдол бидэнд тулгардаг. Гадуур гаргах уу, дотор нь хийх үү, нугалж өмссөн нь дээрүү гээд ахин дахин харна. Тиймээс нугалж өмсөх хамгийн зөв шийдэл гэдгийг хэлмээр байна.

Урагдсан жинснээсээ санаа зовох хэрэггүй. Зурган дээрх шиг янзалж болно.

Хүрэмний цахилгаан гацвал
Энэ тохиолдолд та багахан вазелин түрхэх хэрэгтэй. Хэрвээ вазелин байхгүй бол саван түрхэж ч болно. Таны цахилгаан саадгүй гүйх болно.

Ноосон хувцас хөвөрвөл
Ноосон эдлэл хөвөрчихвөл улам цааш хөвөрсөөр байдаг. Тиймээс танд дэгээ зүү хэрэгтэй. Хуруу орох зайтай хөвөрдсөн байсан ч дэгээ зүү ашиглан хэдхэн удаа нэхэхэд л анзаарагдхааргүй болно.

Ил харагдах хөхөвчөө нуух арга
Ийм тохиодолд резин хэрэгтэй. Хөхний даруулганыхаа дэгээг резиндээ барьж оёно.

Бугуйвчаа өөрөө түгжье
Бугуйвчаа зүүхийн тулд цаг алдах хэрэггүй. Бас хэн нэгнээс тусламж авах шаардлагагүй. Харин танд 1 ширхэг наалт байхад л болно.

Пүүзнийхээ цагаан улсны өнгийг сэргээхийг хүсвэл ...
цагаан хувцас цайруулагчаар угаагаад үзээрэй. Шинэ мэт болох болно.

Байхуу цайг хэрэглэх нь
Гутлаа чийг татуулахгүй, элдэв үнэргүй байлгахын тулд байхуу цай ашиглаарай. Дотор нь хийгээд тавихад л болно.

Ноосон цамцыг хатаахдаа бөөрөнхий мөртэй өлгүүрт өлгөж хатаавал хэлбэрээ алдахгүй

Улаан дарсны толбыг арилгахдаа давсыг ашиглаарай.

Хуучирсан өсгийтэй гутлаа дахин сэргээж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







