Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 266 хүүхдийг зусланд амраана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрхийн бичгээр урамшуулах тухай” А/480 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 266 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшуулахаар болжээ.



Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 40.000.000 төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (203.169.53.26) 2014-06-24 16:34:12
Sain bna uu Ene erhiin bichigiig haanaas awch bolohiig helj ugch tus bolno uu