1 сарын дотор нарийхан бэлхүүстэй болгох дасгал
Гоолиг нарийхан бэлхүүстэй байна гэдэг гоо сайхны билэг тэмдэг болдог. Гэхдээ биедээ тохирсон махтай, мяраалаг бүсгүйчүүд ч сайхан харагддаг гэдгийг энд хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Бэлхүүсээ нарийхан болгохыг хүсэж байгаа бүсгүйчүүддээ дараах 5 багц дасгалыг хүргэе. Эдгээр дасгалуудыг өдөр бүр 15 минут хийх бөгөөд 1 сарын дараа гэхэд гайхалтай үр дүнг мэдрэх болно.
1. Хөлөөрөө бүжиглэх мэт
- Дээшээ харж хэвтээд гараа алгаар нь шаландаа наана.
- Хөлөө шулуунаар нь 45 градус үүсгэж өргөнө
- Одоо баруун тийш налуулна. Ингэхдээ хөл хоорондоо салахгүй
- Төв байрлалдаа эргэн ирнэ
- Зүүн тийш налуулна.
- Тус бүр 2 секунд барих бөгөөд 15 удаа хийнэ.

2. 90 градус
- 90 градус үүсгэж нуруугаа тэгшхэн, хөлөө жийж сууна
- Зураг А дээр үзүүлсэнчлэн дасгалын байрлал авна
- Гараа алдалсан чигээр 90 градус эргүүлж, баруун гараараа зүүн хөлөндөө хүрэхийг эрмэлзэнэ
- Эхний байрлалдаа буцах бөгөөд нөгөө гартаа давтан хийнэ. /зүүн гараараа баруун хөлөндөө хүрэхийг эрмэлзэх/
- 30 удаа давтан хийнэ.

3. Хэвлийн булчингаа чангалах
- Энэ дасгалыг хийхдээ гантел юм уу хүндрүүлэгч ашиглавал ачааллыг зөв хуваарилахад тустай
- Бие 45 градус хазайсан, хөлөө өвдгөөр нь нугалж, улаараа шаланд гишгэсэн байх
- Гартаа хүндрүүлэгчээ бариад эхлээд зүүн тийш хазайна
- Эхний байрлал руу буцаж баруун тийг хазайна
- Дасгалыг 30 удаа давтан хийнэ

4. Дээш, доош
- Зураг А дээр үзүүлсэн шиг байрлал авах
- Биеийн бүх жинг нэг хөл болон нэг гар дээр төвлөрүүлэн өндийнө
- 8 секунд барьсны дараа эхний байрлалдаа орно
- Нэг талдаа 15 удаа хийгээд нөгөө тал руугаа харж мөн 15 удаа давтан хийнэ

5. Агаарт сэлэх
- Доош харан хэвтээд гэдсэн дээрээ тогтох мэт гар хөлөө өргөнө
- Гар хөлөө хайчлан хөдлөх бөгөөд баруун хөлөө дээш өргөвөл зүүн гараа дээш өргөх маягаар хийнэ
- 10 удаа давтах бөгөөд 1 байрлалдаа 10 секунд бариад амарна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.195.149)
2016-06-25 00:21:23
Хамарын хийд-Дэлхийн энергийн төв- Хүслийн уулын 1 шөнө 1 өдрийн аялалдаа урьж байна 1 хүний зардал 50000 Сард 2 удаа явна
Утас 99173707 93148000
Хаяг ТБД андуудын ард СОД ОНЬС тевийн 1 давхарт
Азийн аялал ТББ
0
0
0
Хариулах







