Нийслэлийн удирдлагууд зарим сургуулиудын нээлтэд оролцоно

Нийслэлийн удирдлагууд маргааш болох хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор болжээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд очих бол нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд очих юм байна.



Харин Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургууль, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуульд очих аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.