ТИЙМ ЭЭ! МОНГОЛ ХҮҮХДҮҮД МААНЬ ЧАДЛАА
Монгол хүүхдүүд Дэлхийд оюунаараа тэргүүлсээр, ээлжит нэгэн гайхалтай мэдээг дуулгалаа
АНУ-ын Сан Диего хотноо дэлхийн шилдэг 24 тамирчны дунд гурав дахь жилдээ зохиогдож буй 75,000$-ын шагналын сантай "Extreme Memory Tournament" ой тогтоолтын тэмцээн болж байгаа билээ.Тэгвэл манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 5 тамирчин оролцохоор явсан юм.
Ингээд 2015 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Э.Пүрэвжав болон ОУ-ын Мастер З.Цэцэгзул нар учраагаа ээлж дараалан ялсаар шилдэг дөрөвт үлдэж чадлаа

Тэгвэл маргааш Пүрэвжав Цэцэгзулыг хожсон Дэлхийн чансааны 4-т бичигддэг Германы тамирчин Simon Reinhard-тай аваргын төлөө тоглоно. Харин З.Цэцэгзул маань 3-р байрын төлөө Johannes Mallow-той өрсөлдөнө.

Нэг онцлох үйл явдал бол өсвөрийн тамирчин Э.Пүрэвжав маань 2015 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер, АНУ-ын тамирчин Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч хамгийн ШУУГИАН тарьсан ялалтыг хийгээд байсан бол дөнгөж сая Дэлхийн чансааны #1, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар илүүрхэж яллаа.

Үнэхээр хэлэх үг олдохгүй нь. Тамирчдаараа үнэхээр их бахархаж байна!
МОНГОЛ (2 тамирчин) vs ГЕРМАН (2 тамирчин)
Аваргын төлөөх тоглолт 26-наас 27-нд шилжих шөнө буюу өнөө шөнө 00:00 цагт эхэлнэ.
Та бүхэн www.xmtlive.com сайтаар шууд үзэж Монгол тархиа дэмжээрэй.







