Амттай бөгөөд онцгой салатны жор

Энэ салатыг хэчнээн идсэн ч хэзээ ч уйдамгүй үнэхээр сайхан амттай тул та бүхэнтэйгээ өөрийн жороо хуваалцаж байна.  Хийхэд хялбар тул гол орц болох салатны байцаа /iceberg lettuce/, майонез, гич байгаа л бол заавал тахианы цээж мах, бекон хийлгүй өөр юу дуртайгаа хийж болно. Жишээ нь үзэм, цангис, хушга, альмонд гэх мэт

Орц:
-Салатны байцаа /iceberg lettuce/ бөөрөнхий байцаа биш шүү.
KFC-гийн бургерт байдаг салат байцааг мэдэх байхаа. Салат навчыг бодвол хамаагүй илүү идүүртэй маш сайхан амттай.
-Лууван
-Ногоон огурцы
-Ногоон сонгино
-Тахианы цээж мах
-Бекон
-Майонез
-Гич


Хийх арга:
-Хайруулын тавагаа сайтар халаагаад беконоо ширүүн гал дээр 2 талаар сайтар шарна. Чипс шиг хатуу болох тусмаа сайн. Беконоо хөргөөд жижиглэн хэрчинэ.
-Бекон шархад ялгарсан тосонд тахианы цээж махаа хааш хааш 1 см шоо дөрвөлжин хэрчээд нунтаг хар перец болон маш бага давстай хуурч болгоно. Давс нь бага, хар перец нь их байвал сайхан болдог.
-3 х/х гич + 4 х/х майонез + 2 х/х цэвэр хүйтэн ус = сайтар хутгаад амттай сайхан соус бэлэн болно. Өтгөн санагдвал ус нэмээрэй. Өөрсдийн амталгаанд тохируулан гич болон майонезны хэмжээг өөрчилж болно:)
-Луувангаа нарийн үрүүлээр үрээд, ногоон огурцыг нарийн савхан, ногоон сонгиныг жижиглэн хэрчээрэй.
-Тавганд салатны байцаагаа 1,5-2 см өргөн хэмжээтэй хэрчиж тарааж тавиад дээр нь бусад орцуудаа өөрсдийн хүссэн хэмжээгээр нэмээд дээр нь соус дусааж олгоно. Өөрсдийн амталгаанд тохируулан соусны их багыг тохируулан хутгаад амтархан зооглоорой. 


Үнэхээр амттай шүү амжилт



Эх сурвалж: U CooK 4 U хуудас 






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.