Сайхан ч биетэй, сайн ч ажилладаг Итали цагдаа

Энэ цагдаа залуу олон олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Сайхан биетэй, царайлаг төрсөн цагдаа залуу өөрийнхөө зургийг интернетэд тавьсан даруйдаа бүсгүйчүүдийн нүдэнд өртсөн байна. 


Италийн Флоренцийн офицерыг  Алессандро Перес гэдэг бөгөөд энэ зургийг нь нэгэн оюутан бүсгүй авч, интернетэд цацжээ. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа энгийн нэгэн цагдаа залуу олны нүдэнд өртөх болов. 


Түүнийг хамгийн халуухан залуудын нэг гэдгийг баталж байгаа бөгөөд ажлаа хийгээд энгийн байхдаа үнэхээр сайхан харагддаг гэнэ. 


Алессандро Перес мэргэжилдээ дуртай, бахархдаг учраас бүсгүйчүүдэд бүр ч онцгой санагдаж байгаа бололтой. 


Тэрээр интернетээр хандсан олон бүсгүйчүүдийн хүсэлтээр хувцасны цаана нуун зогсдог биеэ facebook  -дээ тавьсан байна. Үүний дараа "би үнэхээр их ичлээ" хэмээн хэлжээ. 


Түүнийг ганц бие залуу гэдгийг нь ч мэдэж чадсан байна. Тиймээс түүний зүрх сэтгэлийг булаахаар олон бүсгүйчүүд бодож байгаа нь дамжиггүй гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.