Байцааны бүрмэлтэй амталсан мах
Баяр ёслол болон энгийн үед ч хийж идэхэд тохиромжтой амтат зоог бэлтгэх сонирхолтой жорыг хүргэж байна.
ОРЦ: /4 ХҮНИЙ/
Үхрийн татсан мах - 700 гр
Өндөг- 1 ширхэг
Давс - 1 цайны халбага
Хар перец - 1/2-1 цайны халбага
Улаан чинжүү - 1/4 цайны халбага
Байцаа 300 гр
Ургамлын тос - 2 хоолны халбага
Гич - 1 хоолны халбага
1 хоолны халбага = шингэн - 15мл, хуурай - 15гр
Сармис - 2 ширхэг
Сонгино 2 ширхэг
Гахайн утсан мах 250 гр
Гурил - 3 хоолны халбага
1 хоолны халбага = шингэн - 15мл, хуурай - 15гр
Бяслаг- 150 гр
Сүү - 250 гр
Ус- 100 гр

Байцааны навчыг нэг бүрчлэн салгаж давстай халуун усанд 5-7 минут буцалгаж гаргаад хүйтэн усанд 1-2 минут сойсны дараа шүүж гаргаарай.

Машиндад татсан үхрийн махыг давс, хар перц, улаан чинжүү, жижиглэн хэрчсэн сонгино, сармис, яншуй болон гич, өндгөөр амтлана. Маханд жигд амт ортол сайтар хутгаж холиорой.

Ингээд амталсан махыг шарах шүүгээнд хийх тавганд багтахаар урт гонзгой хэлбэрт оруулж барьцалдуулна.

Алхам 1 дээр бэлтгэсэн байцааны хальсыг махан дээр жигд бүрхэнэ.

Ингээд урт нимгэн хэрчсэн гахайн утсан махаар жигд бүрнэ. Шарах шүүгээг 150-175С хэмд сайтар халааж 40-45 минут дээр доороос нь зэрэг болгоно.

Харин сүмсийг бэлтгэхдээ хайруулын тавганд 2 хоолны халбага ургамлын тосыг халааж жижиглэн хэрчсэн 1 ширхэг сонгиныг хийж зөөлөртөл нь 3-4 минут хуурна. Дараа нь хуурай гурил хийж 1 минут хуурна. Ингээд ус, сүүг хийнэ. Зөөлөн гал дээр хуурна. Үрж жижиглэсэн моззарила бяслагыг хийж хайлтал нь зөөлөн гал дээр хутгаж хуураарай. Өтгөн шаргал өнгөтэй сүмс болох болно. Давслаж амтлаарай.

Ингээд махыг шарах шүүгээнээс гаргаж ирээл бэлтгэсэн сүмсийг тарааж хийгээд махны дээр жижиглэн хэрчсэн бяслагнаас нэмж амтлана.
Ингээд шарах шүүгээнд хийж 150-160С хэмд 20 минут болгоно.

Ингээд хоол бэлэн боллоо

Эх сурвалж: Хоол хийх урлаг
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







