РИО 2016:Олимпийн саадтай гүйлтийн төрөлд АНУ-ын тамирчид тэргүүллээ

 

Эмэгтэйчүүдийн 100 метрийн саадтай гүйлтийн төрөлд АНУ-аас оролцсон гурван тамирчин эхний гурван байрт орж, саадтай гүйлтийн талбайг эзэгнэв.

Тодруулбал Брианна Роллинс нийт замаа 12.48 секундэд тулж, анхны олимпдоо аваргын алтан медаль хүртлээ.

Харин удаах байруудад түүний нутаг нэгт тамирчид Ниа Али (12.59 сек), Кристи Кастлин (12.61 сек) тус тус оржээ.

АНУ-ын шигшээ баг медалийн чансаагаар тэргүүлсэн хэвээр байна. Тус улс одоогийн байдлаар Риогийн олимпоос 30 алт, 32 мөнгө, 32 хүрэл нийт 94 медаль хүртээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.