Дунайски буюу алаг салатыг гэртээ хийцгээе

Намар цаг ирж, энд тэндгүй шинэхэн, байгалийн эрүүл ногоонууд худалдаалагдаж байгаа учраас дунайски буюу алаг салат гэрийн нөхцөлд хэрхэн хийх жорыг тантай хуваалцаж байна.

Орц:
-Улаан лооль 1,5 кг
-Ногоон лооль 1 кг
-Лууван 1кг
-Бөөрөнхий байцаа 400 гр
-Өргөст хэмх 300 гр
-Амтат чинжүү 300 гр
-Бөөрөнхий сонгино 300 гр
-Лаврын навч 7 ширхэг
-Бөөрөнхий хар перец 1 ц/х
-Давс 90-100 гр (хэр давс иддэгээсээ шалтгаалан өөрсдийн амталгаандаа тохируулаарай) би өөрөө 90 гр давс хийсэн.
-Элсэн чихэр 200-250 гр
-Ургамлын тос 200-300 мл
-70%-ийн уксус 20-30 мл (эсвэл 20%-ийн уксус 70-100 мл)





Хийх арга:

Томхон саванд бүх ногоогоо савхан болон нимгэн хавтгай хэрчиж хийгээд (хэрчилтийг зурагнаас тодорхой харна уу) бүх амтлагчтайгаа хольж сайтар хутгаад 4-6 цаг таглаж амраана.











Цаг тутамд сайн хутгавал 4 цаг амраахад хангалттай. Хэрвээ хутгах боломжгүй бол 6 цаг амраагаарай. Дараа нь ширүүн гал дээр 25 минут буцалгаад л бэлэн болно. Ямар ч ус орохгүй. Ногооноос ялгарсан шүүсэнд нь чанаж болгоно гэсэн үг.



Хүнсний бээлий өмс ч байгаад гараараа сайтар хутгавал яг ингэж багасаад шүүс их ялгарна. 1 цаг тутамд хутгаж амраавал 4 цаг таглаж амраана. Хутгах боломжгүй бол 6 цаг таглаж амраана.



25 минут буцалгасны дараа ийм боллоо



Хэрвээ тосорхог идэх дуртай бол өөртөө тохируулан ургамлын тосоо 300 мл хүртэл нэмэгдүүлээрэй. Мөн улаан лооль хийлгүй дан ногоон лоолиор хийх бол элсэн чихэрний хэмжээг өөрсдийн амталгаанд нийцүүлэн 250 гр хүртэл нэмэгдүүлж болох юм. Улаан лооль хийвэл өнгөлөг болдог. Амтат чинжүүг улаан, шарыг хийвэл өнгөлөг болдог ч гэлээ дан монгол ногоогоороо хийсэн тул ногооныг хийлээ.


Ингээд ариутгасан шилэндээ салатаа хийгээд халуунаар нь таглаад доош харуулан 12 цаг хөргөөд хөргөгчинд дээш харуулан хадгална. 2 сар орчим хадгалан идэх боломжтой.

Эх сурвалж: U CooK 4 U




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Gerlee (103.212.119.192) 2017-11-06 02:41:23
Bayrlalaahiij uznee