Дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирсан Монгол бүсгүй


Энэ бол Монгол Улс дэлхийн анхны аваргаа тосон авсан түүхийн эхлэл юм.Тэр дундаа эмэгтэй хүн энэ амжилтыг үзүүлсэн нь бахархууштай.

    Төв аймгийн аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Д.Дэмбэрэл нь 1964 оноос эхлэн дасгалжуулагч Буяндэлгэрийн Доржготовын удирдлаган дор байт харвааны спортоор хичээллэж эхэлсэн. Тэрээр 1967 онд Улаанбаатар хотод зохиогдсон байт харвааны олон улсын тэмцээнд амжилттай оролцож ЗХУ-ын тамирчин Эмма Гапченкогийн дараа орж Мөнгөн медаль хүртсэнээр Спортын мастерийн болзол хангасан байна.

Улмаар 1971 онд Английн  Нью-Йорк хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмжээний 30 метрийн зайд тэргүүн байр эзлэж Дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Энэхүү медаль нь Монголын үе үеийн тамирчдын хувьд олон улсад гарах гарц замнах зам нь болж, ажилчин эмэгтэй Должингийн Дэмбэрэл араасаа олон арван алдартнуудыг дагуулсан “Булган сүүлтэй” тамирчин болжээ. Энэхүү амжилтыг нь төр засгаас үнэлж “Монгол улсын гавъяат тамирчин хэмээх өндөр цолыг хүртээсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.