НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч дуучин Селена Гомес Непалд айлчиллаа
Дуучин Селена Гомес НҮБ-ын Хүүхдийн сангийн /UNICEF/ сайн санааны элчийн хувьд Непалд айлчиллаа. Селена “Непал надад их хүчтэй нөлөөллөө. Нэг талаас сэтгэл зүрхийг
хоосруулж, шархлуулсан ч нөгөө талаас ер бусын онгод хайрласан. Аймаар,
итгэмээргүй ядуу амьдардаг хүүхдүүдийг хараад шоконд орж, яаж ийм хүний
эрхийг зөрчсөн нөхцөл байдалд амьдардаг юм бол гэж гайхлаа. Харин
тэдэнтэй ярилцсаны дараа итгэл найдвар, гэрэл гэгээг олж харсан. Би
“UNICEF”-ийн сайн санааны элч гэдгээрээ их бахархаж байна. Хүүхдүүдэд
тусалдаг гайхалтай сайхан хөдөлгөөний нэг хэсэг болсондоо баяртай
байгаа” гэжээ.


Селена 3 дахь удаагаа олон улсын байгууллагыг төлөөлөн улс орнуудаар явж байгаа юм. Өмнө нь тэр Гана, Чилид очсон юм. “Непалын хүүхдүүдийн өөдрөг үзэл, хичээл зүтгэл миний сэтгэлийг
хөндлөө. Бүх юм боломжтой. Дэлхий дахины залууст хандан хэлэхэд өөрийн
мөрөөдөлдөө итгэ, хүссэн зүйлдээ хүрээрэй” хэмээн дуучин Селена
зөвлөж байна.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







