3 төрлийн кимчи дарах арга
Кимчи нь сүүн хүчлийн бактериар исгэгдсэн Leuconostoc, Lactobacillus, болон Pediococcus-ийн төрлийн бактери агуулсан байцаагаар хийгддэг. Байцаанд нь бактериас ялгарсан чихэр ба сүүний хүчил шууд амтагддаг. Кимчинд амьд организмуудаас гадна кальц, бета-каротин, төмөр, витамин А, С, В1, В2 агуулагддаг юм.
Орц:
1 томхон хятад байцаа
10н өргөст хэмх
1 цагаан лууванд бодсон хэмжээ шүү.
Амтлагчийн жор:
10т/х гучугару (кимчиний перц)
5т/х мёлчи эгжод (загасны үс, anchovy
sauce)
3т/х элсэн чихэр
3т/х нухсан сармис
2ж/х цагаан гаа эсвэл нунтаг
хэлбэрээр байсан ч болно
2ж/х давс
1ш бөөрөнхий сонгино атгасан гарын
дайний
Хийх арга:
Бүх амтлагчаа нийлүүлнэ сонгиноо миксэрдээд нэмнэ, сайтар хутгана.
Байцааны кимчи хийх бол:

1ш байцаагаа уртааш нь 4 хуваагаад давстай усанд 1цаг орчим эсвэл идэх хэмжээгээрээ жижиглэж хэрчээд давстай усанд 30мин болгоод цэвэр усаар сайтар зайлаад усыг нь маш сайн шүүгээд амтлагчтайгаа холино. Амтлагчиндаа нухсан сармис 1-2хал нэмнэ...амсаж үзэж байж бага багаар нэмээрэй. Жижиг ногоон сонгино, жууцай, цагаан лууванг савхалж хэрчээд нэмж болно.
Өргөст хэмхний кимчи бол:


10ш өргөст хэмхээ уртаар нь хэрчээд давстай усанд байлгана. Жоохон байлгаж байгаад нугалаад үзэхэд хугарахгүй уян болоод нугларч байвал цэвэр усанд сайтар зайлаад амтлагчтайгаа хутгана. Жижиг ногоон сонгино, бөөрөний сонгиныг савхалж хэрчээд цуг хутгаж болно.
Цагаан лууванг мөн адил:


1ш луувангаа шоо хэлбэртэй хэрчээд давстай усанд эсвэл давс цацаад 30мин хиртэй болоход шүүс ялгараад зөөлөрнө. Амсаж үзээд зөөлөн болсон байвал (бага зэргийн зажлууртай байхаар тооцоорой) цэвэр усаар сайтар зайлаад шүүгээд амтлагчтайгаа хутгана. Жижиг ногоон сонгино, яншуй зэргийг цуг хийж хутгана.
Эх сурвалж: Хоол хуудас
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН
(59.153.113.9)
2016-11-12 20:31:51
ХЭРЭГТЭЙ КИМЧИ ДАРАХ АРГА ЗААЖ ӨГСӨНД БАЯРЛАА
0
0
0
Хариулах







