”Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөн А.Баярцэцэг оролцохоор боллоо


Энэ жилийн “Miss World” буюу Дэлхийн мисс АНУ-ын Вашингтон хотноо ирэх сарын 29-нөөс Арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болно.
Тэгвэл тус тэмцээнд Монгол орноо төлөөлөн А.Баярцэцэг  оролцохоор болсон байна.




1990 оны 11-р сарын 29-нд Улаанбаатар хотноо төрсөн

Тэрээр өмнө нь Австри улсад болсон Эх дэлхийн мисс буюу Miss Earth тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны бүсгүйчүүдээс шилдэг 16-д үлдсэн юм. Тус тэмцээнд Монгол орноо сурталчилсан Эко-видео нь шилдэг дөрөвт багтаж, Youtube сүлжээнд 210 мянга гаруй хандалт авсан. Түүнчлэн фото мисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан юм.


А.Баярцэцэг нь
  • Англи, Испани хэлтэй. ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежмэнтийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College" –Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
  • Испанид сурч байхдаа “Escala” загварын агентлагт ажиллаж байсан.
  • 2008 оноос хойш Торго агентлагт загвар өмсөж байсан.
  • 2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин найруулагч мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл , АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалтуудыг дүүргэсэн.
  • Netflix-ийн “Маркополо”  цувралд туслах дүр бүтээсэнээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан
  • Алдарт найруулагч Кристофер  Копполагийн “Deadbeats” тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино дөрвөн кинонд гол дүр бүтээсэн.
  • “Миний эхнэр тагнуулч” "My Sacred Blood” “White on Rice” зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсэн
  • 2017 онд зураг авалт нь хийгдэх “Зориг Хотолун Гүнж” түүхэн тулаант киноны гүнжийн гол дүрд тоглоно
  • “Язгуурлугаа” баримтат уран сайхны киногоо өөрөө найруулан хийж байгаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(124.127.137.82) 2016-11-07 21:17:04
Tsarai muutai uymaa miss tsarai law bish bn
Zochin (118.32.205.31) 2016-10-26 01:11:26
Nuurnii torh ondgon helbertei bj togs nuurnii helbertei gej helehddegbusdaar bol goyo l ohin bnanuurnii togs helber nud homsognii forfortsiig hardag gesenza tegeed helnii chadvar uhaanlag hariult geed l olon yumaar shalgaruuldag sh deeohind amjilt
Urangoo (61.219.216.124) 2016-10-24 15:41:51
Amjilt goo uzesgelen uhaan tugs burdsen busgui gej boddog