
Нөхрийн сэтгэл ходоодтой холбоотой гэж хошигнодог ч, энэ үг үнэний хувьтай шүү. Ингээд бүсгүйчүүддээ зориулж "Кимчитэй шөл" хэрхэн хийх тухай хүргэж байна. Кимчитэй шөл гэхээр мэдээж таньд хялбархан бөгөөд хэн ч хийчих жор мэт санагдах байх. Гэхдээ доор бичигдсэн жорын дагуу хийж жинхэнэ шөлийг амтлаад үзээрэй.

4 ХҮНИЙ ОРЦ: 300гр үхрийн хавирга, 1 сонгино, 4 хумс сармис, 2 хоолны халбага соевый цуу, хар перец, 100гр сыр, ½ кимчи, 100гр дуфу, давс.

БЭЛТГЭХ: Хавиргыг богино болгон хугалц бэлдэнэ. Хүйтэн усанд хийж буцалгана. Шөлний ботигийг шүүж авна. Галаа багасгаад махыг зөөлөртөл чанана. Зөөлөрсөн махаа гаргаад соевый цуунд сонгино, сармистай хутгаж тавиад 15 минут байлгана. Ингээд цуунд амталсан махаа шөл рүү гээ хийгээд зөөлөн гал дээр дахин 30 минут буцалгана. Шөл рүүгээ томхон хэрчсэн кимчи, шоо дөрвөлжин хэрчилтэй дуфугийн хамт хийгээд, дээр нь сыр цацаад таглана. Ингээд тун удахгүй кимчитэй шөл бэлэн болно.Сайхан хооллоорой!







