Белла Хадидийн гэнэтийн өөрчлөлт

Саяхан болсон загварын ертөнцийн хамгийн том шоу болох "Victoria secret" дээр түүнийг харахад яг л урьдын адил дүр төрх харагдаж байв . Гэтэл гэнэт юу болов гэлтэй л зоримог дүр төрхийг Paper сэтгүүлийн зураг авалтынхаа үеэр Белла Хадид харуулав.

Дуучин Кристина Агилерагийн хэв маягийг агуулсан Paper сэтгүүлийн зураг авалт маш халуухан болсон харагдана. Үсээ арагш самнаж, нүдээ ногоон өнгийн смоки будалтаар будаж, хөмсгөө бүдгэрүүлж, уруул дээрээ гялалзсан шигтгээ наасан Белла хагас гэрэлтэх даашинз өмссөнөөр өөртөө итгэлтэйгээр зургаа даруулжээ.

"Хүмүүс намайг огтхон ч инээдэггүй, эсвэл өөрийн гэсэн зан чанаргүй гэж шүүмжилдэг" хэмээн Белла Хадид шинэхэн зураг авалтын талаар Paper сэтгүүлд ярьсан байна. Магадгүй үүгээрээ Белла уламжлалт дүр төрхөө эвдэж, өөрийгөө шинэ өнцгөөс харуулахыг хүссэн байх.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.