Давхар эрүү минь баяртай
Нас ахих тусам гоо сайхан алдагдаж байдаг. Нүүрнийхээ хэлбэрийг хэвээр
нь хадгалж, давхар эрүүгүй байхыг хүсвэл дараах дасгалуудыг хийгээд
үзээрэй. Эмч нарын зөвлөж буй давхар эрүү арилгах үр дүнтэй дасгалыг
хүргэж байна.
Халаалт

Ямарваа дасгал хийхэд халаалт хэрэгтэй байдаг. Тиймээс эрүүний дасгалаа эхлэхээс өмнө эрүүгээ баруун, зүүн хөдөлгөж халаана. Жигд зөөлөн хийнэ. Гэнэт, огцом хөдөлгөж болохгүй. 8-10 удаа давтан хийгээрэй.
1. Хувин

Зурган дээр үзүүлсэнчлэн амаа ангайгаад дээд шүдээрээ ус хутгаж байна гэж төсөөлөн доод уруулаа хазна. Дараа нь нь толгойгоо дээш өргөн. 5-7 удаа давтана
2. Хамартаа хүргэхийг эрмэлзэх

Хэлнийхээ үзүүрийг хамартаа хүргэхийг хичээх. Энэ үед уруулын булчингуудаа сул байлгаарай. 5 удаа давтан хийнэ.
3. Төгс зууван

Нүүрнийхээ хэлбэрийг хадгалыг хүсэж байвал энэ дасгал танд тусална. Хүзүүгээ хацар руугаа татах мэт хийнэ. Эхлээд баруун тийшээ хараад эрүүгээ урагш болгоно. Дараа нь зүүн талдаа мөн адил хийнэ. Тус бүр 5 удаа давтаарай
4. Анаашийг үнсэх

Анааш /эсвэл өндөр хүнийг/ үнсэх гэж байна гэж төсөөл. Толгойгоо дээш өргөөд, эрүүгээ бага зэрэг урагшлуулаад үнсэхийг эрмэлз. Энэ үед таны хүзүүнд ачаалал ирж байвал зөв хийж байна гэсэн үг. 5-8 секунд барьж, 5 удаа давтан хийгээрэй
5. Эсэргүүцэл

Зурган дээр үзүүлсэнчлэн гараа атгаад нударган дээрээ эрүүгээ тавина. Бага багаар хүчээ нэмэгдүүлэн эрүүгээрээ нударган дээрээ дарна. 3 секунд бариад 3 секунд амраад 5-7 удаа давтан хийнэ.
6. Инээмсэглэл

Шүдээ зуусан байдалтай инээмсэглэнэ. Бага багаар шүд зуултын хүчээ нэмэх бөгөөд 5 секунд бариад , 3 секунд амарч 5-8 удаагийн давталттай хийнэ.

Амаа агаараар дүүргэж, уруу үлээх гэж байгаа мэт болгоно. 3-5 секунд барьсаны дараа хоёр гараараа хацраа даран хийг гаргана. Дасгалыг 5-6 удаа давтан хийгээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.