Хэдэн ч хүүхэдтэй болсон хоббигоо бүү хаяарай
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд бүхий л анхаарлаа түүндээ хандуулдаг. Хэдийгээр олон зүйлийг хиймээр санагдавч, бүтэхгүй болохгүй юм шиг санагдаж хойшлуулсаар байх нь бий. Тиймээс ээжүүдээ эрч хүчтэй байгаарай гээд 2 хүүхэдтэй эмэгтэйн амьдралын хэв маягаас хуваалцаж байна.

Энэхүү бүсгүйг Чарити Грейс Леблан гэдэг бөгөөд инстаграм хуудаснаа 87 000 гаруй дагагчтай. Тэрээр хоёр хүүхэдтэй. Иогоор хичээллэдэг бөгөөд хоёр хүүхдээ төрүүлсэн ч үргэлжлүүлэн хичээллэж байгаа юм. Цэнхэр үстэй, сайхан биетэй энэ бүсгүйгээс эрч хүч мэдрэгдэж байгаа биз. Грейс Леблан 5 настай Окли хүү, 2 настай Фелисити охиныхоо оролцоотойгоор өдөр бүр дасгалаа хийдэг

Чарити анхныхаа хүүхдээ төрүүлээд эргээд сайхан биетэй болохын тулд иогоор хичээллэж эхэлжээ.

2 дахь хүүхдээ төрүүлсэнийхээ дараа иогоо хэрхэн үр өгөөжтэй, хөгжилтэйгээр хийж болох вэ? гэж бодсоны эцэст хүүхдүүдтэйгээ тоглонгоо дасгалаа хийх аргыг бодож олжээ.

Хүүхдүүд минь жаахан учраас миний хийж байгааг хэсэгхэн хараад дуурайж, хөл гарнаас татаад дасгалаа хийхэд садаа болдог байсан. Гэхдээ хүүхдүүдтэйгээ хамт хийвэл болох юм гэж бодсон. Удалгүй тэд минь надад тусалдаг болсон. Одоо миний хүү тэнцвэрээ хэрхэн олохыг сурсан. Охин минь ч гэсэн сурна гэдэгт итгэлтэй байна.

Би хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй бас эрүүл өнгөрөөж байгаадаа баяртай байна. Миний бие галбир сайхан болж, харин хүүхдүүд минь эрүүл, хөгжилтэй байх болно.

Заримдаа манай нөхөр Андре ч хамтдаа иогын дасгал хийдэг.

Эерэг энергитэй, спортлог гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.