Би сайхан бүсгүй

Орчлонгийн сүүдрийг наранд ойртуулах гэж

Охин дуугаа тэнгэрт хадааж төрсөн би сайхан бүсгүй

Ижийнхээ сайханыг хугаслан авч мэндэлсэн болохоор

Эгэл төрхөндөө өөрийн орон зайтай би сайхан бүсгүй


Зуны цэцэг шиг өнгө төгс төрөөгүй ч

Зорсон хөшөө шиг бие хаа тэгшгүй ч

Зургийн хуар шиг ээ тансаг чимээгүй

Залуу насаараа л гоёсон би монгол бүсгүй

Чиний харцыг өөр лүүгээ удтал чилээлгэж мэдэх

Чимэг ч үгүй даруухан би монгол бүсгүй

Чимээгүйхэн хайрыг чинь зүрхэндээ гэмгүй урьчихаад

Чилийтэл хүлээлгэж мэдэх би сайхан бүсгүй

Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож

Жаргалд хамтдаа алхах би сайхан бүсгүй

Цаг цагийн тоосонд үл гундан чамайгаа чимхэх

Цахилах гөрөөс шиг эрдүүхэн би сайхан бүсгүй

Үйл заяаны учганд би чамайгаа сонгосон хэдий ч

Үнэндээ чиний сэтгэл намайг үгүйлсэн би сайхан бүсгүй

Үхэхдээ хүртэл чинийхээ хайранд өлгийдүүлчихээд

Өөр ертөнцөд бардамхан алхах би сайхан бүсгүй

Надад хайрын дээд нинжин сэтгэл дэлгээтэй болохоор

Надад харах нүдний эгэл бүхэн цогцлоотой болохоор

Надад хамгийн сайхан үрийн тавилан заяатай болохоор


Нартад би өөрийгөө сайхан бүсгүй гэж бардам хэлнэ ээ
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зээлийн кредит мөнгө (194.169.217.135) 2017-03-03 06:49:26
Та хийх чадвар нь таны зээл авах нь бидний хувьд таны төсөл ямар ч салбарт үйл ажиллагаа нь хүүтэй 3 жилд Бид хамгийн сайн хангамж нөхцөл хэрэгтэй манай үйлчилгээний зүгээр л бидэнтэй Холбоо барина яг энэ мөчид хүлээн зээлийн бидэнтэй хамт байна Холбоо барих azjacklinegmailcom Холбоо барих azjacklinegmailcom