Гоц мэргэн харваач Д.Оюунчимэг дөрөв дэх удаагаа түрүүлж ”Гарамгай мэргэн” боллоо

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сур харваачдын тэргүүн байрын эзэд тодорлоо.


Эрэгтэй харваачдаас Улсын мэргэн Л.Отгонбаяр улсын наадамд гурав дахь удаагаа түрүүлж ГОЦ МЭРГЭН боллоо. Тэрээр өнгөрсөн жил мөн спортын мастер Б.Батбаатарын хамтаар шалгаран үлдэж, түрүүлж байсныг наадамчин олон санаж буй биз ээ.

Харин эмэгтэй харваачдаас гоц мэргэн Д.Оюунчимэг түрүүлж ГАРАМГАЙ МЭРГЭН боллоо. Тэрээр улсын наадамдаа дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа юм.

Маргааш эрэгтэй, эмэгтэй хана харвааны дунд /8 сум/ харваа болж, хамгийн өндөр оноотой найман харваач шигшээд өрсөлдөх эрхийг авах юм. Шигшээд шалгарсан харваачид хана харвааны адаг сум /4/ тавьснаар үндэсний сур харвааны эрхий мэргэнүүд тодорно.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.