Б.Анхзул Олон улсын балетын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Токио хотноо “The World Ballet Trial” (Tokyo stage-2) олон улсын балетын тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд  “Монголын Үндэсний Балет”сургуулийн сурагч Б.Анхзул оролцож, хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний JUNIOR A буюу 10-13 насны ангилалд оролцсон юм.



 Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзнээр шалгарч байжээ.



Тэрбээр насныхаа ангилалд Сингапур, Япон, Шанхай, Солонгос зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн ийнхүү гуравдугаар байрт шалгарсан байна.



Балетчин охины дасгалжуулагчаар Н.Энхтуяа болон Япон улсад зөвлөх багшаар Б.Батболд ажиллажээ.



Эх орныхоо нэрийг балетийн урлагт гаргасан Б.Анхзул охиндоо баяр хүргэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.