Б.Надмид: Халуун бууруулах эмийг удаан хугацаагаар уух нь өвчнийг хүндрүүлдэг
Улсын хэмжээнд 0-18 насны хүүхдүүдийг үзэж, оношлодог, хэвтүүлэн эмчилдэг цорын ганц эмнэлэг бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв. Энэ эмнэлэг ойрын өдрүүдэд ч бас ачаалал ихтэй байна. Хүүхдүүд амьсгалын замын өвчлөл, вирусын гаралтай ханиадаар өвчлөх нь их байгаа аж. Мөн төрөлхийн гажигтай нярай төрөх нь элбэгшжээ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн чанарын менежер, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Надмидтай ярилцлаа.

-Хавар болохоор хүний биеийн дархлаа суларч өвчин тусах магадлал өндөр болдог. Хүүхдүүдийн дунд өвчлөл хэр байна?
-Хүүхдийн өвчлөлд нас нэлээд хамаатай. Хэвийн төрсөн нярай хөхөөрөө хооллоод, эмчийн зөвлөгөөг дагаад байхад хэр барагтай өвддөггүй. Гэтэл хаврын улиралд манай орны уур амьсгал, хөрс агаарын бохирдол зэрэг нь хүүхдэд маш их нөлөөлдөг. Мөн тоосжилт ихтэй энэ үед бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчин, томуу төст өвчин нэмэгддэг. Манай төвийн “Яаралтай тусламжийн тасаг” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-т үзүүлж байгаа нийт үйлчлүүлэгчийн мэдээнээс харахад ханиалга, халууралт, цээж шуугих хам шинж бүхий амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр өвдөх нь элбэг байна.
Томуугийн үндэсний төвийн сүүлийн долоо хоногийн мэдээгээр өвчлөл бага зэрэг буурсан мэдээ байна. Гэсэн ч энэ өвчлөл зонхилон то¬хиол¬дох өвчний тоонд орсоор байна. Мөн дулаарч бай¬гаатай холбоотой цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдүүд гадаа тоглож болгоомжгүй байдлаас гэмтэж бэртэх нь элбэг байна.
-Сүүлийн үед вирусын гаралтай ханиад гэж ярих болж. Үүний гол шалтгаан нь юу байна вэ. Зарим хүн үүнийг энгийн нэг ханиад гээд ойшоодоггүй шүү дээ?
-Амьсгалын эрхтэн өвчлөлд өртөхийг ханиад гэдэг. Харин хамар, хоолой, уушгийг амьсгалын эрхтэн гэнэ. Эд¬гээрийг вирусын гаралтай өвчлөлд өртөхийг ханиад хүрлээ гэдэг. Гэтэл вирус нь дотроо олон төрөл. Тухайлбал, 2009 онд A хүрээний H1N1-ийн халдвар дэлхий нийтээр тархад бид ч бас энэ өвч¬лөлд өртсөн.Тэгвэл одоо A хүрээний H7N9-ийн халдвар урд хөршид тархсан мэдээг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс ханиадыг вирус үүсгэдэг нөхцөл, вирусын өвөрмөц шинж чанараас өвчин хамаардаг. Тиймээс хүүхдийн дархлаа нь хэвийн, суурь эмгэггүй бол хүндрээд байдаггүй. Ер нь вирусын гаралтай өвчлөл аливаа өвчний суурийг өдөөх хандлага ажиглагддаг.
-Ханиад томуугийн өвчлөл хүйтэн сэрүүний улиралд их байдаг. Гэтэл урин дулаан орсон ч хүүхдүүд ханиадаас салахгүй байна. Энэ өвчний үед хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ханиадны үед илрэх аюултай хэд хэдэн шинж бий. Тухайлбал, нярай буюу бага насны хүүхэд өндөр халуурах, ханиах, бөгшүүлж ханиалгах зэрэг шинж илэрдэг. Мөн нүүр, уруул орчим хөхрөх, амьсгал өнгөц, богино болж амьсгалахад саадтай болох, цээж хонхолзох шуугих зэрэг шинж аюултайд тооцогддог. Тиймээс ийм шинж илэр¬сэн тохиолдолд нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Ер нь хүүхэд өвдөх үед эцэг эхийн мэдрэмж, халамж эрүүл үеэс хэд дахин өндөр байх нь чухал. Манай төвийн хувьд томуу томуу төст өвчний идэвхтэй дэгдэлтийн үед орон нутаг болон хот, дүүргийн эмнэлгүүдэд эмчилгээний менежмент болон арга зүйн зөвлөгөө тусламжийг байнга явуулж байна.
- Тэгвэл энэ өвчний үед эмчид хандахаасаа өмнө ямар эмчилгээг гэрийн нөхцөлд хийж болох вэ. Мөн хүүхдээ өвчлөлөөс хэрхэн хамгаалах вэ?
-Гаднаас орж ирсэнийхээ дараа гараа угааж хоолойгоо зайлах, хамраа цэвэрлэж хэвших хэрэгтэй. Мөн гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх нь чухал. Бага насны хүүхдэд эцэг эх нь харилцааны болон үйлдлийн зөв хэвшлийг үлгэрлэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Хэрэв танай хүүхэд халуурч байгаа бол халуун бууруулах эмийг дур мэдэн уулгаж болохгүй. Тэр дундаа халуун бууруулах эмийг удаан хугацаанд дур мэдэн уулгах нь өвчнийг хүндрүүлдэг. Тиймээс өндөр эсвэл удаан хугацаагаар халуурч байгаа бол эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Ер нь хүүхдийг багаас нь эрүүл ахуйн зөв хэвшилд сургах нь ханиадаас сэргийлэх гол арга болно. Мөн хавар амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэ¬рэглэж, хүүхдийг чанартай хоол хүнсээр хооллох нь дархлааг бий болгоно. Түүнчлэн долоо хоногт 2-3 удаа усанд оруулах нь чийрэг байхын үндэс болно. Бас цаг агаарт тохирсон хувцас өмсүүлж, хэт халууцаж, дааруулахгүй байх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.9.90.66)
2015-04-07 14:25:25
Сайн эмч сайхан ч хүн дээ
0
0
0
Хариулах