Үрчлээ болон батганы эсрэг супер маск бэлдэж сурцгаая
Арьсаа өнгөлөг, чийглэг, сайхан
харагдуулахын тулд өдөр бүр анхаарал хандуулах хэрэгтэй. Зарим гоо
сайхны тосонд агуулагдах бодис эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий.
Тиймээс бүсгүйчүүддээ зориулан, үрчлээ болон батганы эсрэг үйлчилгээтэй
маск бэлдэх жорыг хүргэж байна. Энэхүү маскийг 7 хоногт 3 удаа хэрэглэх
бөгөөд тодорхой үр дүн танд мэдрэгдэх болно.
Танд хүнсний сода мөн кокос буюу наргил модны тос хэрэгтэй. Энэхүү 2 орцтой маскыг гэртээ бэлдэж болох бөгөөд эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Сорви арилгах, батга, нүүр улайх, нүүрний арьсны бохирдлыг арилгаж нүх сүвийг нээж өгөх ач тустай. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Хүнсний соданы үйлчилгээ: Батга болон нүүрэн дээрх тууралтны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Арьсны pH түвшинг тэнцвэржүүлж, батга, тууралт, үрэвслийг намдаадаг.
Наргил модны тосны үйлчилгээ: Арьсыг хамгийн сайн чийгшүүлж, гэтмсэн арьсыг эмчилж, нөхөн сэргээдэг тос юм. Эмзэг, хуурай, мэдрэмтгий арьстай хүмүүсд илүү ач тусаа өгдөг.

Орц:
Кокосын тос
Хүнсний содыг 1:1 харьцаатай хийнэ.
Хийх арга:
Та арьсны төрлөөсөө шалтгаалан орцуудын харьцааг өөрчилж болно. Жишээ нь эмзэг, хуурай арьстай бол наргил модны тосыг илүү хийгээрэй. Орцуудаа жижиг саванд хийгээд хооронд нь сайтар холино. Бага зэргийн бүлээн ус нэмээд хутгаж болно.

Маскаа тавих заавар:
Маскаа нүүрэндээ жигд түрхээд тойрог хөдөлгөөнөөр нүүрний шугамын дагуу массаж хийнэ. Арьсандаа сайн шингээхийн тулд зөөлөн аажуухан илээрэй. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэрвээ та хүсвэл маскаа хэдэн минут нүүрэндээ амраагаад дараа нь цэвэрлэж болно.

Хийхэд хялбар бөгөөд байгалийн аргаар арьсаа сайхан болгох онцгой арга юм. Наргил модны тос болон сод нь гоо сайханд маш олон төрлийн ашиг тустай гэдгийг та бүхэн мэдэх байх
Наргил модны тос буюу кокосын тосыг гоо сайхандаа ашиглаж болох 26 арга замыг энэхүү видеонд харуулжээ.

Содыг ашиглах 5 төрлийн арга
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.