Уламжлалт жагсаалтын шилдэг эмэгтэй жүжигчид шалгарчээ
Жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг киноны талаарх мэдээ мэдээллийн хамгийн том цахим хуудас болох “IMDb” ээлжит жагсаалтаа гаргажээ. Энэхүү жагсаалтыг 10 дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд 2014 оны хамгийн шилдэг 10 эмэгтэй жүжигчинг нэрлэж байна. Өнгөрсөн онд дан эмэгтэй жүжигчид шилдэгт багтсанаараа онцлог болжээ. Тус сайтад жүжигчин болон кино бүрт зориулсан мэдээллийн хуудас байдаг бөгөөд шилдэг жагсаалтыг гаргахдаа хуудсуудын хандалтыг гол үзүүлэлт болгодог аж. Өмнөх жилүүдэд Scarlett Johansson, Angelina Jolie нар тэргүүлсэн бол энэ удаад хэн байгааг сонирхоорой.
10. Eva Green. Eva 2014 онд “300: Rise of an Empire”, “Sin City: A Dame to Kill For” кинонуудад эсрэг гол дүрийг чадварлаг бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байна. Тэрээр анх олон арт хаус кинонд тоглож байсан ч Жеймс Бондын цуврал “Royal Casino” кинонд бүтээсэн туслах дүрээрээ Холливууд болон дэлхий дахинд танигдаж чадсан юм.

9. Emma
Stone. 2014 онд Emma “The Amazing Spiderman” киноны
хоёрдугаар анги болон “Birdman” хэмээх
кинонд тогложээ. Энэхүү кино нь 2015 оны Оскарын кино наадамд хүчтэй өрсөлдөнө
хэмээх таамаг байсан аж. Тэр ч утгаараа 2015 оны нэгдүгээр сард болсон “Алтан
бөмбөрцөг” наадамд “Birdman” киноны
дүрээрээ “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналд нэр дэвшсэн юм.

8. Rosamund Pike. Хэдийгээр тэрээр арав гаруй жилийн турш олон арван кинонд тоглож байгаа ч олны анхаарлын төвд төдийлөн орж байгаагүй юм. Өнгөрсөн жил жүжигчин Rosamund David Fincher-ын найруулсан “Gone Girl” кинонд тогложээ. Анх тэрээр “Die another day” киноны Бондын үзэсгэлэнт бүсгүйн дүрд тоглосон аж. Мөн 2015 оны “Алтан бөмбөрцөг”-т “Gone Girl” киноны дүрээрээ нэр дэвшсэн байна.

7.
Chloe Grace Moretz. 2014 оны шилдэг
10 жүжигчний хамгийн залуу нь буюу 17 настай Chloe багаасаа олон кинонд тоглосон туршлагатай нэгэн. Өнгөрсөн
жил тэрээр алдарт жүжигчин Denzel Washington-той хамтран “The Equalizer” кинонд тогложээ.

6. Nicola Anne Peltz. Төдийлөн олны танил болоогүй байсан жүжигчин бүсгүй 2014 онд “Transformers: Age of Extinction”-д тоглосноороо олны анхаарлын төвд оржээ.

5.
Scarlett Johansson. Холливуудын үзэсгэлэнт
бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд багтах жүжигчин бүсгүй ашиг орлогоороо тэргүүлсэн
“Lucy” болон “Captain
America: The Winter Soldier” кинонуудад тогложээ. Түүний гол дүрд нь тоглосон “Lucy” кино шүүмжлэгчдийн зүгээс сайн бүтээл болоогүй хэмээн шүүмжлэгдээд
байгаа ч зөвхөн жүжигчин Scarlett Johansson гол дүрд нь тоглосон гэдгээрээ кино сонирхогчдын
анхаарлыг татан асар их ашиг орлого олсон байна. Мөн “Under
the skin” хэмээх арт
хаус киноны гол дүрийг бүтээсэн аж.

4. Emilia
Clarke.
Луунуудын ээж буюу жүжигчин Emilia
энэ удаад жагсаалтын дөрөвдүгээрт
бичигдсэн байна. Тэрээр G.R.R.Martin хэмээх
зохиолчийн “A song of Ice
and Fire” буюу “Гал мөсний дуун” хэмээх томоохон зөгнөлт
зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Game
of Thrones” буюу “Хаан ширээний тоглоом” телевизийн олон ангит
киноны нэг гол дүр болон тоглож байгаа юм. Уг кино энэ онд үргэлжлэн гарах аж. Мөн
тэрээр “2014 оны 100 хүсэмжит халуухан бүсгүй”-н жагсаалтыг тэргүүлсэн байна.

3. Margot Robbie. Тэрээр 2014 онд томоохон хэмжээний бүтээлд тоглоогүй ч энэхүү жагсаалтад дээгүүрт бичигдэж чаджээ. Гол шалтгаан нь 2013 оны “Wolf of Wall Street” кинонд Leonardo DiCaprio-н халуухан эхнэрийн дүрийг бүтээсэн явдал юм. Уг кино 2013 оны сүүлээр нээлтээ хийж, 2014 оны эхээр ихээхэн шуугиан тарьж, Оскарт хүчтэй өрсөлдсөн нь олны анхаарлыг татсан аж. Тэрээр мөн Sheron Stone-ны залгамж болж буй шинэ залуу “секс симбол” юм.

2. Jennifer Lawrence. Өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан жүжигчин Lawrence энэ удаад хоёрдугаар байранд жагслаа. Тэрээр шинэ залуу жүжигчин хэдий ч Оскарын кино наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-н эзэн болоод амжжээ. 2014 оны хувьд “The Hunger Games”-н гуравдугаар цуврал болох “Mockingjay”-д тоглосон юм. Уг кино нь өнгөрсөн онд нээлтээ хийсэн даруйдаа хамгийн их ашиг олсон кино болжээ. Түүний талаарх таагүй мэдээлэл гэвэл өөрийн гар утсаа хакердуулж, нүцгэн зургуудаа цахим ертөнцөд алдсан явдал юм.

1. Shailene Woodley. Энгийн даруу хэрнээ хатуу чанга, туйлбартай дүрүүдийг чадварлаг бүтээдэг залуу бүсгүй Shailene Woodley жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр залуучууд, өсвөр насныхны дунд хит болж байгаа цуврал киноны нэгдүгээр анги “Divergent” кинонд тоглосон юм. Энэ киноны дараагийн ангиуд энэ онд гарах аж. Төдийлөн олны анхаарлыг татахгүй байсан жүжигчин бүсгүй 2011 онд нээлтээ хийсэн “Descendants” кинонд George Clooney-н охины дүрийг бүтээн алдаршжээ. Тэрээр 2014 онд тун ч завгүй байсан бөгөөд “White Bird in a Blizzard” хэмээх арт хаус кинонд энэхүү жагсаалтын аравт орсон жүжигчин Eva Green-тэй хамт тоглосон байна.








