Хүн өөрөө л хүсвэл хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй

Хэрвээ хүн өөрийгөө, хүсэл мөрөөдлөө, амьдралаа хайрлаж хичээж чадвал хэн ч юу ч түүнийг дийлэхгүй бөгөөд хүссэндээ заавал хүрдэг юм.



Габи Шулл (Gabi Shull) хэмээх охин ердөө 9 настай байхдаа ясны хорт хавдар тусжээ. Мөсөн дээр гулгаж байгаад хөлөө гэмтээн эмнэлэгт үзүүлэхэд, рентген зурган дээрээс хорт хавдар туссан гэдгийг мэджээ. Тухайн үед Габи охин бусдаас илүү уян хөдөлгөөнтэй байсан учир балетчин болохоор шийдсэн байсан юм. Харамсалтай нь өвчний улмаас хөлөө тайруулах шаардлагатай болсон байна.

 

Габи эмч нарын тусламжтай хорт хавдраа эдгээж чаджээ. Харин дараа нь тэрээр бүжгийн хичээлээ үргэлжлүүлнэ хэмээсэн байна.

 

Өвчний улмаас нэг хөлгүй болсон ч, мөрөөдлийнхөө төлөө уйгагүй зүтгэж байгаа Габи охиноор бахархах сэтгэл төрж байна. Тэрээр одоо 15 настай юм.


Габи өдөр бүр маш их сэтгэлийн хүч гаргаж, шаргуу хөдөлмөрлөж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.