С.Батцэцэг энэ оны “Шилдэг оюутан тамирчин”-аар шалгарлаа

Монголын оюутны спортын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын 2013 оны шилдэг оюутан тамирчинаа өчигдар шалгарууллаа. Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалангийн тушаалаар ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан дэлхийн оюутны спортын зуны XXVII дугаар Универсиад наадамд амжилттай оролцон алтан медаль хүртсэн ШУТИС-ийн КТМС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Соронзонболдын Батцэцэг, БХИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Хархүүгийн Энхдэлгэр  нарыг Монгол Улсын 2013 оны “Шилдэг оюутан тамирчин”-аар шалгарлаа.


Түүнчлэн С.Батцэцэгийн хувьд Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин. Тэрээр ОХУ-ын Казань хотноо 2013 онд зохиогдсон Дэлхийн оюутны спортын зуны XXVII Универсиад наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг жинд алтан медаль хүртжээ. С.Батцэцэг нь чөлөөт бөхийн төрлөөр Универсиадын 5 дах алтан медалийн эзэн болсон билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.