Хөлийн цэврүүг богино хугацаанд арилгах 11 жор
Ганган шинэ гутал өмсөх сайхан ч ,
хөлд хэвшээгүй гутал хөлийг цэврүүтүүлэх нь бий. Гэхдээ цэврүүг арилгах
аргууд байдаг. Хөлөндө тав тухыг мэдрүүлэхийн тулд эдгээр аргуудыг
туршаад үзээрэй.

Нойтон буюу усан цэврүүг хэрхэн эмчлэх вэ?
Жижигхэн цэврүү үүссэн тохиолдолд оролдохгүй байх нь хамгийн зөв. Цэврүүн дээрээ спирт эсвэл устөрөгчийн хэт исэлт, давстай ус зэргээр шавшаад шархны лент наагаад холгохгүй гутлаа өмсөөрэй. Аяндаа 1-2 хоногийн дараа эдгэх болно.
Хэрвээ цэврүү том байгаа бол хатгаж хагалах бөгөөд доторх усыг шахаж гаргана. Ямар ч тохиолдолд арьсыг зүсэж хальсыг нь хуулахгүй байх хэрэгтэй. Шахсаны дараа шархаа ариутгаад шархны лент наана.
Хэрвээ усан цэврүүг хурдан эдгээхийг хүсэж байвал хэд хэдэн энгийн арга бий

Марганц: Марганцтай усанд хөлийг дүрвэл цэврүүг хатаана. Нэг удаа дүрээд хатахгүй бол давтан хийнэ.
Давстай ус: Хүнсний давс, далайн давс ямар ч төрлийн давс байж болно. 1л буцалсан усанд 1 халбага давс хийгээд хөлөө шавшиж эсвэл угааж болно
Алтан товч цэцэг болон каландула буюу бяцхан хумс цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Усан цэврүүг хатаах болно.

Өндөг нь гэмтсэн арьсыг сэргээж, шархыг эдгээдэг болохыг эрдэмтэд нотлоод байгаа билээ. Түүхий өндөгний хальсыг нь аваад цэврүүн дээрээ наана. Шархны лентээр тогтоож болно.
Хуурай цэврүүг хэрхэн эмчлэх вэ?
Цэврүүг эмчлэх ардын олон аргууд байдаг. Хамгийн түрүүнд хатуу цэврүүг зөөлрүүлж, дараа нь үрэгчээр арилгаж , эцэст чийгшүүлэх нь хамгийн чухал юм.

Орой унтхынхаа өмө уксус болон усыг 1:3 хэмжээтэй холиод хатуу хэсэгт тавьж бооно. Маргааш өглөө сэрэхэд цэврүүг авахад тун хялбархан болсон байх болно.
Нимбэг: Хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Давстай бүлээн усанд хөлөө дүрээд дараа нь зөөлөн эдтэй талаар нь нимбэгний хальсаа цэврүү дээрээ тавьж бооно. 3-4 хоног давтсаны дараа үрж цэвэрлээд цэврүү эдгэх болно.
Зуун наст: Цэврүүтэй хэсэгт түрхээд агаар орохгүй байхаар бооно. 12-24 цагийн дараа хатуу хэсэг зөөлөрч цэвэрлэхэд тун хялбархан болсон байх болно.

Орой унтхаасаа өмнө наранцэцгийн тосоор хатуу цэврүүтэй хэсэгт иллэг хийнэ. Хэдийгээр удаан хугацааны дараа үр дүн өгдөгч хамгийн аюулгүй арга юм.

Сода нь үхэжсэн арьсыг устгааж эдгээх явцыг хурдасгадаг. Усанд 2 халбага сода хийгээд сайтар хутгаад 15 минутын турш хөлөө дүрнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.